2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цаазын ялыг сэргээхээр болжээ. "Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой" гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа учраас уг ялыг сэргээх талаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байна.  

Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан, харин 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн билээ. Улмаар 2015 оны 12-р сард батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хасчээ. 

"Их засаг" хуульд цаазын ял оноох хэдэн тохиолдол байсан талаар хуульч судлаачид мэдэгдсэн. Тухайлбал, урсгал усанд хувцсаа угаасан хүнийг цаазалдаг, урвагчдыг цаазалдаг гэх мэт. 

Эх сурвалж: president.mn 

Сэтгэгдэлүүд
  • nergui IP: 130.211.254.201 2017 оны 10 сарын 17

    Бодож дугармаар юм байна лээ дээ
  • zochin IP: 202.21.106.125 2017 оны 10 сарын 17

    mash zob sergeeh heregtei 5 nastai huuhed huchirhiilsn huniig tsaazal olonii nuden deer
  • Зүйтэй IP: 66.181.182.99 2017 оны 10 сарын 18

    Дэмжиж бн
  • zochin IP: 202.179.31.41 2017 оны 10 сарын 18

    dawxar bvx xөrongiig n xuraax xeregtei
  • зочин IP: 66.181.176.190 2017 оны 11 сарын 04

    Дэмжиж байна хүчирхийлэл , хүн алах бүр мөчилж алах гээд хүн бишүүдийн сэтгэл айхаа больж бүр хүн алсан хүнд 3-5 жилийн ял өгдөг энэ хуулийг яах вэ.Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь ганц дэрээлхүү хүн зангүй хүнээс гадна бие үнэлүүлхийг зогсоо үүнээс чинь болж хэрүүл гардаг нөгөө эмэгтэй нь тэгж явж байгаад гэрлэх , дургүй хүний хүүхэд гархад хүүхдээ устгах, хүүхдээ хойд аавд хүчиндүүлэн орхих гээд биеэ үнэлэлтийг зогсоо энэ бол эр хүний эрхтэй ажил болоод гол нь хужаа нарыг татаж эх орноо өгөх арга бол уу
  • Zochin IP: 66.181.180.90 2017 оны 11 сарын 14

    Sanjiin Bayariig hurdan tsaazal Oyutolgoigii maani arai l bolgosondoo....
Сэтгэгдэл