2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 18

Украины нийслэл Киев хотод улстөрийн олон нам хөдөлгөөн, байгууллагууд эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгууллаа. Экс Ерөнхий сайд Юлия Тимошенкогийн “Батькившина” нам, Анатолий Гриценкогийн “Иргэний байр суурь” нам, “Үндэсний корпус” (Азов батальон), “Эрх чөлөө”, “Өөртөө туслах” гэх мэт. Эдгээрээс хамгийн олон тоотой нь Михаил Саакашвилийн дэмжигчид байв. Саакашвили бол Гүржийн экс Ерөнхийлөгч, Украины Одесс мужийн экс амбан захирагч гэдгийг мэдэхгүй хүн байхгүй байх. Хийсэн хэргийнхээ төлөө эх орондоо шоронд орох дөхсөн Саакашвили нутгаа орхин гарч Украины иргэн болсон, гэвч энэ улсын эрх баригчид түүнийг албан тушаалаас нь авч хаян иргэншлийг нь хүчингүй болгожээ. Иймээс Саакашвили "хариугаа авах"-аар хууль бусаар Украинд нэвтэрч, одоо бүр төр засгийн эсрэг жагсаал цуглаан зохион байгуулаад явж байна.  

Авлигын эсрэг шүүх байгуулах, сонгуулийн хуулийг өөрчлөх, депутатуудын халдашгүй эрхийг халах, төрийн хулгайчдыг шоронд хорих зэрэг шаардлагыг жагсагчид тавьж байна. Өөрөөр хэлбэл 3-4 жилийн өмнө Майдан хийж байх үеэр өгсөн амлалтаа хэрэгжүүлэхийг украинчууд өөрсдийн эрх баригчдаас шаардаж байгаа юм. Түүнчлэн зарим нь Ерөнхийлөгч Петр Порошенког огцрох хүртэл эндээс явахгүй гэж мэдэгджээ.

10 сарын 17-ны өглөө тайван замаар эхэлсэн хэдэн мянган хүний цуглаан орой тийшээ мөргөлдөөн болж хувирлаа. Украины парламентын гадаа жагсагчид ба цагдаагийнхан мөргөлдөв. Зодоон нүдээн, нулимс асгаруулах хий, төмөр модоор “үзэлцсэн”-ий эцэст аль аль талаас олон шархдаж бэртжээ. “Мөргөлдөөний явцад хоёр цагдаа нилээд шархдаж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн" гэж Украины албаны хүмүүс баталлаа. Киев хотын төвийн хөл хөдөлгөөн одоо ч нам зогссон хэвээр, гудамжууд хаалттай. Жагсагчид одоо Киев хотын төвд парламентынхаа гадаа хэдэн майхан барьж тэндээ хонож байна.

Ерөнхийлөгч Порошенкогийн албан өргөө болон хувийн эдлэнг Украины хүчний байгууллагууд хүч нэмэн хамгаалж байна. 17-ны өдрийн цуглаанд эхлээд 2000 орчим жагсагч байсан бол сүүлдээ нэмэгдсээр 4500 болсон, харин хүчний байгууллагынхан тэдний эсрэг 3500 цагдаагаа тавьсан гэж зарим эх сурвалж дамжууллаа.

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Л.Л IP: 203.91.118.106 2017 оны 10 сарын 18

    муусайн хохль-ууд яасан ч их үймдэг юм. Энэ удаагийнх бол Путины буюу Оросын талаас хийж буй явуулга, өдөөн турхиралт байх аа...Өмнөх хувьсгалыг нь америкчууд хийсэн, одоо тэрэн дээр нь оросууд тоглолт хийж эхлэв бололтой. За мань мэтэд хаа байгаа тэр Украйны хэрэг явдал ямар хамаа байна. Монголчууд бид ч хороо хориныхоо даргыг мэдэхгүй байж хаа байгаа Саддам Хусейнд санаа зовдог "өвчтэй" хүмүүс ш дээ...кккк
  • Зочин IP: 103.26.193.224 2017 оны 10 сарын 18

    Саакашвили АНУ-аас ирээд л энэ бүхнийг зохион байгуулж байгаа. Юуных нь Оросын талаас зохион байгуулж байгаа байх вэ дээ. Тимощенко, Саакашвили, "Азов", "Донбасс" батальон зэрэг Оросыг үзэн ядагч хэт барууны үзэлтнүүдийн жагсаал шүү дээ.Энэ удаад бас л төрийн авилга асуудлын цөм болж байх шиг байна. Уг нь Украйнчуудын олонхи нь сайн сайхан амьдрал, авилгагүй төрийг хүсэж 2014 онд хэт барууныхныг дэмжсэн. Гэвч байдал өөрчлөгдөхгүй нь тодорхой болсон учраас энэ удаа дахин тэмцэж байх шиг байна. Мэдээж ард иргэдийнхээ энэ хүсэл эрмэлзэл дээр дөрөөлж засгийн эрхийг авах гэсэн хүчнийхэн урьдын адил манлайлан оролцож байгаа.
  • m IP: 66.181.190.72 2017 оны 10 сарын 18

    neg gvrj ireed eh oroniig ni ballaj baihad teneg hoholuud ni demjij dahihaad l.. ene orond chin eh oronch ukirain hvn alga uu daa.bvgd eh oronoosoi hulgai hiij amidarah yum uu daa...odoo bvr jil bvr l hubisgal hiij amidarah uu daa..
  • Зочин IP: 71.201.16.137 2017 оны 10 сарын 19

    Хүн муулах яөх вэ. Манайд ч гэсэн сүржин амлаж толгой угаасан юмнуудыг их дагаж гүйж сонгодог болсон байна шүү дээ.
Сэтгэгдэл