2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 19

Казахстаны Шымкент хотын дарга Габидулл Абдрахимов шинэ санаачилга гарган хэрэгжүүлж эхэллээ. Тэрбээр хотын захиргааны түшмэдийгээ бүтэн сарын турш зөвхөн нийтийн тээврээр зорчихыг тушааж, албаны хэрэгцээний авто машиныг огт унаж болохгүй гэжээ.

Хотын мэр Габидулл Абдрахимов тэргүүтэй хотын орлогч дарга нар, мөн хэлтэс тасгийн бүх дарга, дүүргийн акимууд ба орлогчид, тэр бүү хэл орон сууцны газрынхан гээд бүгд ажилдаа автобусаар ирж очиж байна. Абдрахимов "Түшмэдийг ард түмэндээ ойртуулж нийтийн тээвэртэй холбоотой олон асуудлыг ойлгуулахад энэ арга хэмжээ тустай. Иргэдийн байнга  гомдоллодог нийтийн тээврийн хэрэгслүүдээр өөрсдөө зорчиж биеэр мэдрэг" хэмээн тайлбарлав.

Нийтийн тээврээр өглөөний оргил цагаар зорчсон эхний өдрөө л хотын мэр Абдрахимов "Манай хотод том оврын автобус хэрэгтэй гэж ойлгосон" хэмээн сэтгэгдлээ ярьжээ. Энэ үед төрийн түшмэдийн тансаг авто машин бүгдээрээ гарааш, зогсоолдоо байна. Харин тэд нийтийн тээврээр зорчиж селфи хийж сүлжээнд нийтэлсээр л. 

Их хотын маань эрхэмсэг дарга нар нэг иймэрхүү санаачилга гаргахгүй юм байх даа? Уг нь манайхан гадаадын туршлага судлах гээд л хаа байсан Бразил руу нисдэг биз дээ?

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • иргэн IP: 202.179.27.165 2017 оны 10 сарын 20

    Энэ хотын даргыг урж авчирах юм сан.Манайхан гэр орнооч төвхнүүлж чадахгүй хэвтэж дарга болох бөөн өвчин хар л даа хөгийн хөгийн дуучид бүжигчид эмвэл хөдөөний гарууд
Сэтгэгдэл