2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 19

Оросын цуутай бүсгүйчүүдийн нэг Ксения Собчак 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдлээ. Сонирхуулахад, Ксениягийн аав Анатолий Собчак бол ОХУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путиныг улстөрийн ертөнцөд хөл тавихад тусалсан билээ. Тодруулбал, Путиныг КГБ-ээс Санкт-Петербург хотын захиргаанд оруулсан хүн. Ксения Собчак бол хөтлөгч, сэтгүүлч, 36 настай. Нөхөр нь Максим Виторган, алдартай жүжигчний хүү бөгөөд өөрөө ч бас жүжигчин. Ксения тэр хоёр 2016 онд охинтой болжээ. Ксения Собчак бол баячууд, элитүүдийн давхаргад хамаарагддаг, өөрөө ч дажгүй мөнгө олчихдог. Ганц нэвтрүүлэг хөтлөөд л байрны мөнгө хийдэг сурагтай. 

Ганган хүүхэн Ксения улстөрд хөл тавихаад шийдсэн тухай сонсоод интернэт хэрэглэгчид ийнхүү бичиж байна: “Түүнд хэдийг төлсөн бол? Зомбидуулсан хүмүүс түүнд саналаа өгчих байх шүү”, “Нөгөө порно од Оля Бузоваг бас дэвшүүльеэ, тэр нэтэд илүү олон дагагчтай”, “Театр абсурда”, “Та нар орилж л бай, би түүнд саналаа өгнөө”, “Хэрэв Ксения Ерөнхийлөгч болбол би эх орноосоо явна”. Харин Английн “Independent” сонинд “Оросын Пэрис Хилтон сонгуульд Путины эсрэг өрсөлдөж сөрөг хүчнийг хагаралдуулах нь. Тэр Путины өрсөлдөгчдийн саналыг хуваана” гэсэн бол “The Guardian” бичихдээ “Энэ бүсгүй Ерөнхийлөгчийн сонгуульд амь оруулна, тэгээд ч хөгшин өрсөлдөгчид Путинтэй бодитоор өрсөлдөхгүй, уйтгартай байгаа” хэмээжээ. “ABC” түүнчлэн “Оросын телевизийн од Ксения Собчак ялах магадлал бага, гэхдээ Путинд дургүй либералчуудад шанс олгож байна” гэж мэдэгдлээ.

Харин Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энэ талаар “Ксения Собчак ямар хөтөлбөр санал болгохоос, мөн сонгуулийн кампанит ажлаа хэрхэн явуулахаас бүх юм хамаарна” гэж хэлжээ. Хэрэв оросууд 2018 онд Ксения Собчакийг Ерөнхийлөгчөөр сонговол ядаж л нэг зүйл тодорхой, бүгд л түүнийг нэвт шувт мэддэг, ядаж л бие хааг нь. Энүүхэндээ гэхэд баруунаас зүүнээс, дээрээс гээд түүний биеийн см бүрийг, бараг эд эс бүрийг авсан зургууд интернэтэд зөндөө, хаа очиж доороос аваагүй нь их юм. Товчхондоо түүний дэргэд манай Нара бол ариун дагина, сахиусан тэнгэр.

Нэмж өгүүлэхэд, сонгуульд хэн ч ялж болно, цаг нь ирвэл жүжигчин Рейган, бизнесмэн Трамп, бөх Х.Баттулга ч Ерөнхийлөгч болдгийг бид харлаа. Ингэхэд Америкийн 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольны тухай номонд нэгэн сонирхолтой баримт бий. Тэр залуудаа маш олон удаа бүтэлгүйтсэний эцэст улстөрд орсон билээ. Линкольн ээлжит дампуурлын дараа зээлдүүлэгчиддээ мөнгөө төлж дуусаад гэр лүүгээ харьж явав. Замдаа тэр өөрийн мастертай таарчээ. “Чи өчнөөн удаа бүтэлгүйтэж дампуурлаа. Одоо чамд 2 л зам байна. Нэг бол багш бол эсвэл улстөрч болох хэрэгтэй” гэж мастер хэлсэн гэдэг. Дараа нь юу болсныг та бүхэн өөрсдөө мэдэх  хойно. 

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • сайханбуян IP: 27.123.214.90 2017 оны 11 сарын 13

    сексын бурхан
Сэтгэгдэл