2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 20

Аргын тооллын 10 сарын 20, Сугар гараг. Билгийн тооллын 1, намрын адаг цагаан нохой сар. Салхины эх одтой, цагаан луу өдөр. 03:13 цагт сар битүү болно.

Өдрийн наран 7 цаг 23 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хяруу унах улирал 13 цаг 02 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, нас ахар болно.    

www.mnews.mn 

Сэтгэгдэл