2017/11/20 Улаанбаатар -23º
2017 оны 10 сарын 20

НҮБ-ын индэр дээрээс сүрдүүлсэн Америк гүрэнд Умард Солонгос “Түүхэнд урьд өмнө байгаагүй хамгийн хатуу хариу барина” гэж хариу өгснийг санаж байна уу? Бараг бүгд л Умард Солонгосыг шоолж инээж байсансан. Гэтэл умардсолонгосчууд үнэн хэлжээ, “гэнэтийн, итгэмээргүй хүчтэй цохилт” өгөх чадал тэдэнд байгаа нь илэрлээ.

Умард Солонгосын шинэ, аварга том шумбагч хөлгийн талаар АНУ-ын Тагнуулын алба олж мэдсэн тухай “The Diplomat” мэдээллээ. Өмнө нь Умардыг зөвхөн ганц “Sinpo-B” шумбагчтай гэж үздэг байв. Умард Солонгосын дорно эрэгт оршдог “Sinpo” завод энэхүү шумбагчийг барьж дуусч байгаа гэнэ. “Gorae” ангиллын “Sinpo-C” гэдэг шинэ шумбагч хөлгийн өргөн 11м, жин 2000 тонн, дизель-цахилгаан хөдөлгүүртэй, хэд хэдэн балластик пуужин тээвэрлэх чадалтай аж. 

Өнөөдөр Америк, Өмнөд Солонгос хамтран Солонгосын хойгт цэргийн сургуулилт хийж байгаа, үүнтэй холбогдуулан Умард Солонгос “гэнэтийн бөгөөд үл үзэгдэх цохилтыг Америкт өгнө” гэж мэдэгдсэн юм. “Бидний тэргүүн зэргийн бай гэж үздэг бүхнийг Вашингтон өөрсдөө хамар доор маань авч ирлээ” хэмээн Умардын Солонгосын албаны хүмүүс баяр хөөр болгон мэдэгджээ. Харин АНУ-ын эрх баригчид толгойгоо барин гасалж “2 дахь энэ шумбагч л манай аюулгүй байдалд шууд нөлөөлөх үл үзэгдэгч аюул” хэмээж байгаа сурагтай. 

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • 111 IP: 203.91.112.174 2017 оны 10 сарын 20

    маанаг сэтгүүлч минь наад баримтаа сайн хараач 11 м урт шубагч гэж юм байдаг юм. малаа
  • ссср IP: 66.181.185.225 2017 оны 10 сарын 20

    бузар америкын хэдэн хотуудыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй
  • иван IP: 203.91.115.35 2017 оны 10 сарын 21

    111 мал аа ойлгохоор уншчихаад хүн рүү шүлсээ үсчүүл!11м өргөн гэж байгаа биз дээ.
  • Bat IP: 182.249.252.4 2017 оны 10 сарын 21

    Disel hudulguurtei shumbagch n tsumin hudulguures 1davuu 1dutuu uzuulelttei dutuu n mash udaan tsagt 30km hurdlana. Harin davuu chanar n Radart brag barigddaggui yumaa
Сэтгэгдэл