2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 21

Шажигнасан, сайхан амттай чипсийг гэртээ хийх аргыг санал болгож байна. Энэ бол амттай зууш болохын зэрэгцээ түүнийг 1-р хоол, салааттай цуг идэж болно. 

Орц: 
гурил – 100 гр
масло – 100 гр
хатуу бяслаг – 100 гр
өндөгний шар – 1 ширхэг
нунтаг паприк – 1 хоолны халбага
чинжүү, давс –амтлах 

Гурилыг маслотой хольж үрнэ. Дээр нь бяслагаа жижиг үрүүлд үрж хийнэ, мөн өндөгний шар, нунтаг хар чинжүү нэмээрэй. Гурилаа бөөрөнхийлөн уутанд хийж хөргөгчинд 30 минут тавина. Гурилаа гаргаж ирэн пергамент цаасан дээр элдэж энд тэндгүй нүхэлнэ, дараа нь гурвалжин хэлбэртэй хэрчиж жигнэх тавиур дээр тавина. Шарах шүүгээг 180 градус халааж 10 минут жигнэнэ. Хүсвэл өөр халуун ногоо нэмж амталж болно. Тавтай, сайхан зооглоорой!

www.mnews.mn

Сэтгэгдэл