2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 22

Аргын тооллын 10 сарын 22, Адъяа гараг. Билгийн тооллын 3, намрын адаг цагаан нохой сар. Онгоц одтой, хар морь өдөр.

Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 17 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай, баялаг төгс болно.

www.mnews.mn

Сэтгэгдэл