2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 22

Мальтын Засгийн газар сэтгүүлч Дафне Каруана Галицийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой мэдээллийг 1 сая еврогоор худалдаж авна гэж мэдэгдсэнийг “ANSA” агентлаг дамжууллаа. “Панамын баримт бичиг”-ийг олон нийтэд түгээж тус улсын Ерөнхий сайд Джозеф Мускатын гэргий оффшор компанитай болохыг олон нийтэд зарласан сэтгүүлч Дафнег машинтай нь дэлбэлж хөнөөсөн талаар манай сайт өмнө мэдээлсэн (http://mnews.mn/q0q). Дэлхийн 50 гаруй орны, түүнчлэн Монголын зарим улстөрчийн хөрөнгө оффшорт байгааг Панамын баримт бичгүүд баталдаг. 

“Энэ маш онцгой тохиолдол, онцгой арга хэмжээ авах шаардлагатай. Хууль эрх зүйг ямар ч үнээр хамаагүй сэргээн тогтоох ёстой” гэж Мальтын Засгийн газрын мэдээнд дурджээ. Ерөнхий сайд Джозеф Мускатыг огцор гэж Мальтын сэтгүүлчид болон хөнөөгдсөн бүсгүйн төрөл садан шаардаж байна. 

Мальт улс энэ аллагыг мөрдөхөд туслахыг Америкийн Холбооны мөрдөх товчоо, Английн Скотлэнд-Ярд, Европол, Голландаас гуйжээ. Нэмж өгүүлэхэд, Дафне Каруана Галициягийн алуурчдыг олоход тус болох мэдээлэлд 20 мянган евро өгнө гэж “WikiLeaks” сайтыг үндэслэгч, ерөнхий редактор Джулиан Ассанж өмнө нь амласан билээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл