2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 25

Венецийн маск гэж алдаршсан гайхалтай жорыг та бүхэнд толилуулж байна. 

1 хоолны халбага крахмалыг 100 мл хүйтэн усанд найруулан дээр нь 100 мл буцалсан халуун ус хийнэ. Өтгөртөл чанаад гал дээрээс авна. Одоо энэ чанамал дээр дөнгөж шахсан луувангийн шинэ шүүсээс 5 хоолны халбагыг, мөн 1 хоолны халбага цөцгий нэмнэ. Бүгдийг сайн холино. Нүүр хүзүүгээ сайн цэвэрлэж маскаа тавина. 25 минутын дараа бүлээн усаар угааж зайлна. Энэ маскийг долоо хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Хэрэв та маш чухал арга хэмжээнд оролцох бол 3 өдөр дараалан ийм маск тавиарай. Үрчлээ арилж нүүрний арьс сайхан толийж гэрэлтэх болно. 

www.mnews.mn

Сэтгэгдэл