2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 26

Малазийн 68 настай Лим Ба гэдэг эр Даогийн сүмд ёслол үйлдэж байгаад амь үрэгдэв. Хар нохой хочит энэ эр өөрийгөө бөө гэж нэрлэж байжээ. Лим Ба түүдэг гал дээр төмөр тогоо тавьж халаасны дараа “бие сэтгэлээ ариусгах”-ын тулд улайссан тогоо руу оржээ. 30 минутын дараа бөө тогоогоо цохиж тусламж дуудаж байгааг туслахууд нь сонсч түүнийг гаргаж авав. Гэвч амийг нь аварч чадсангүй, эмч нар ирэхээс өмнө бөө нас баржээ. Тэр хоёрдугаар зэргийн түлэгдэл, зүрхний дайрлагаас болоод өнгөрчээ.

Лим Ба 10 жилийн турш энэ ёслолыг үйлдэж буцалж байгаа тогоонд 75 минут хүртэл суудаг байжээ. Яг л орос ардын “Бөгтрөгтэй морьхон” үлгэрт гардаг шиг. Харин сүүлийн үед түүний даралт ихдэх болсон тул “Энэ ёслолоо боль” гэж эмч нар удаа дараа зөвлөж байжээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл