2018/06/22 Улаанбаатар 25º
2017 оны 10 сарын 26

Хот-улс Сингапур авто машин, мотоциклын тоог бууруулах төлөвлөгөөгөө танилцууллаа, тодруулбал машины тооны өсөлтийг жилд 0,25%-иас 0% болгож бууруулах аж. Тус улсын Засгийн газар энэ шийдвэрээ газар нутгийн хомсдолтой гэдгээр тайлбарлав. Мэдээж, Сингапурын газар нутаг хязгаарлагдмал тул авто зам дээрх машины тоог маш хатуу хянаж цагддаг. “Газар нутгийн ашиглалт хязгаарлагдмал, мөн өрсөлдөөний шаардлагыг тооцон үзээд цаашид замын сүлжээг тэлэх боломж нэн хязгаардлагдмал" хэмээн Газар дээрх тээврийн удирдах газар (LTA) мэдэгджээ. Иймээсл Сингапур улс 2018 онд шинэ машиныг хүртэл хориглох бололтой.

Газар дээрх тээврийн удирдах газраас (LTA) зөвшөөрөл буюу 10 жилийн турш хувийн машинаа жолоодох үнэмлэхийг ард иргэддээ олгодог. Иргэн хүн өөрийн машинаа жолоодох эрх гэдгийг энд дахин онцолъё. Тэгээд ч энэ зөвшөөрлийг дуудлага худалдаагаар зардаг. Маш өндөр үнээр зардаг, хамгийн сүүлийн ийм дуудлага худалдаан дээр нэгэн оролцогч өөрийн машинаа жолоодох эрхийг 30’534 ам.доллараар авчээ. 

Одоо Сингапур хотын нийт талбайн 12%-ийг авто зам эзэлдэг аж. Эндхийн хувийн ба түрээсийн авто машины тоо 600 мянгад хүрчээ. Арилжааны тээврийн тооны өсөлтийн хурд 0,25%-тай байна. "Сингапурт дунд ангиллын машин Америктай харьцуулахад 4 дахин их үнэтэй" гэж “Reuters” агентлаг мэдээллээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • albaker IP: 93.65.89.201 2018 оны 01 сарын 04

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com
Сэтгэгдэл