2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 27

Аргын тооллын 10 сарын 27, Сугар гараг. Билгийн тооллын 7, намрын адаг цагаан нохой сар. Элдэв тэнгэртэн одтой, улаагчин гахай өдөр.

Өдрийн наран 7 цаг 35 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.    

www.mnews.mn

Сэтгэгдэл