2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 27

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалын дагуу тус улсын 35 дахь Ерөнхийлөгч Джон Кеннедийн аллагатай холбоотой 3,1 мянган нууц материалаас 2891-ийг нь анх удаа олон нийтэд дэлгэж нийтэлжээ. Энэ хэрэгтэй холбоотой хэдэн зуун файл Америкийн Үндэсний архивт нууц хэвээр үлдсэн тухай “The Hill” мэдээлэв. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Тагнуулын төв газар хамтран үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс тэдгээр файлыг олон нийтэд дэлгэхгүй байхыг шаардсан аж. 

Дональд Трамп “Экс Ерөнхийлөгч Джон Кеннедийн аллагатай холбоотой баримтуудыг Америкийн олон нийт үзэх эрхтэй. Засгийн газар ч ийм боломж олгож энэ чухал үйл явдлын бүх нарийн ширийнийг дэлгэж байна. Үндэсний аюулгүй байдал, хууль сахиулах ба олон улсын үйл ажиллагааны эрх ашгийн төлөө зарим мэдээллийг редакторлохыг зарим яам, газрууд санал болгосон. Үндэсний аюулгүй байдалд нөхөж баршгүй хор хөнөөл учруулахгүйн тулд ингэж редакторлахыг хүлээн авахаас өөр арга надад байгаагүй” хэмээн мэдэгдлээ.

Эргэн сануулахад, өмнө нь буюу 2017 оны 7 сард мөн энэ хэрэгтэй холбоотой 3810 нууц материалыг нийтэд цацсан билээ. Түүнчлэн 6 сарын хугацаанд нэмж хэдэн файлыг нийгэмд хүргэхээр төлөвлөж байна. 

www.mnews.mn

Сэтгэгдэл