2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 27

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев казах цагаан толгойг латинаар солих тушаалд гарын үсэг зурлаа. Казахстан улс үе шаттайгаар 2025 он гэхэд латин цагаан толгойд шилжиж дуусах тухай энэ тушаалд өгүүлжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Назарбаев латин цагаан толгойтой холбоотой асуудал эрхэлсэн үндэсний комисс байгуулахыг өөрийн орны Засгийн газартаа үүрэг болгов. 

Өмнө нь Назарбаев "Шинэ цагаан толгойн ачаар нийгэм илүү үр дүнтэй хөгжиж, гадаад ертөнцтэй харьцах харилцаа сайжран хүүхдүүд англи хэлийг хурдан сурна. Тэгээд ч кирилл цагаан толгой нь казах хэлийг гажуудуулдаг. Казах хэлэнд щ, ю, я, ь гэсэн үсэг байдаггүй" хэмээн мэдэгдсэн билээ. 

Энэхүү тушаал нийтлэгдсэн өдрөөс буюу 10 сарын 27-ны баасан гарагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Дашрамд дурдахад, 2022 оноос эхлэн Казахстан улсын сургуулиуд 1-р ангиас эхлэн латин цагаан толгой заах юм байна. Шинэ цагаан толгойг доор хавсаргав. 

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Nrgen IP: 78.250.130.121 2017 оны 10 сарын 27

    Manaid heregjuuleh ymsan
  • зочин IP: 202.70.46.218 2017 оны 10 сарын 28

    Зөв байна үсгийг шийдсэн нь дээр таслал амархан ойлгомжтой зүгээр юм. Бид ч бас ингэвэл чадна.дээр буй дарга нар мөнгө гэхээс өөр бодох юмгүй ч21-р зуунд ирчээд ухраад амьдраад буйг яах вэ?
Сэтгэгдэл