2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 29

Аргын тооллын 10 сарын 29, Адъяа гараг. Билгийн тооллын 9, намрын адаг цагаан нохой сар. Тооно одтой, шарагчин үхэр өдөр.

Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, өвчин өчүүхэн ирнэ.    

www.mnews.mn

Сэтгэгдэл