2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 29

Намрын налгар өдөр өөрийн гараар Bounty хийж гэр бүлийнхнээ баярлуулаарай. 

Bounty-гийн орц: 
өтгөрүүлсэн сүү (орос молоко буюу сгущенка) – 200 гр
гашуун шоколад - 350 гр (усны ууранд эсвэл бичил долгионы зууханд хайлуулах)
саахарын пудр – тал стакан эсвэл ¾ стакан
ванилин – 1 цайны халбага 
кокосын үртэс – 3 стакан

Орос молоког кокосын үртэстэй (кокосовая стружка) холино. Дээр нь саахарын пудр, ванилин нэмнэ. Одоо бага багаар таслан авч бөөрөнхийлөн хөргөгч эсвэл хөлдөөгчид хийж хонуулна. Маргааш нь бөмбөлөг дээр хайлуулсан шоколадыг асгаж царцаана. Одоо Баунти шоколадаар гэрийнхнээ дайлж болно. Тавтай, сайхан зооглоорой!

www.mnews.mn

Сэтгэгдэл