2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 30

Америкийн Тагнуулын төв газар 3000 орчим нууц материалаа цацсан талаар манай сайт өмнө мэдээлсэн. Германы фашистуудын толгойлогч Адольф Гитлер 1945 онд амиа хорлоогүй, харин Латин Америк руу зугтаасан гэж Америкийн нууц баримтууд дам нотолж байна. 

Америкийн Тагнуулын албаны нэгэн нууц мэдээлэгч1955 онд бичсэн мэдээлэлдээ“СС-н экс офицер Филипп Ситроен Дэлхийн II дайны дараа Колумбад нуугдаж байсан Шриттельмайер гэгчтэй уулзсан. Шриттельмайер бол Гитлер. Харин Ситроен бол Голландын хөлөг онгоцны үйлдвэрийн компаний ажилтан. Тэд сард 1 удаа уулздаг байсан. Тэр Венесуэлээс Колумб руу томилолтоор очих үедээ ингэж уулзаж байсан юм” хэмээжээ. Гитлер дараа нь Аргентинд очсон юм байх.

Мэдээлэгч өөрийн мэдээгээ нотлохын тулд Ситроен ба Гитлерийн зургийг хавсаргажээ. Энэ зургийг Колумбын Тунха хотод 1954 онд авсан аж. Та бүхэнд сануулахад, албан ёсны мэдээгээр Адольф Гитлер 1945 оны 4 сарын 30-нд оросууд Берлин хот руу дайрах үед эхнэр Ева Браунтай хамт амиа хорлосон юм. 

www.mnews.mn

Сэтгэгдэл