Сүүлд нэмэгдсэн

Онцлох

Шинэ мэдээ

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МАХН-ын экс дарга
Н. Энхбаяраас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай маш сайн тэмцэж буйг онцлоод МАНАН-гийн сүүдэр одоо ч байгаа талаар ярив.
Тухайлбал, Ц.Элбэгдорж Ц.Нямдоржийн үгэнд орж, намайг хорьсон.
МАНАН-гийн толгойлогч нь Ц.Элбэгдорж байсан.
Улс төрийн бүлэглэл МАН-ыг зохион байгуулалттайгаар хоёр хуваасан гэдэг нь худал. Ц.Элбэгдоржийн нөлөөгөөр МАХН-ыг байгуулсан юм биш.
2011 онд МАХН нэрээ өөрчлөөд үзэл баримтлалдаа тодорхой хэмжээнд засвар оруулсан. Үүнийг бид
эсэргүүцсэн Ингээд салсан асуудал.
Тухайн үед намын нэр авах асуудал хүнд байсан. Олон удаа шүүхэд хандаж байж нам байгуулагдсан түүхтэй. Намайг баривчлахаас жилийн өмнө нам байгуулагдчихсан байсан гэсэн үг. Дараа нь Ц.Элбэгдорж онгоцны буудал дээр таараад надаас уучлалт гуйсан Ц.Нямдорж байнга шахаад байсан учраас аргагүйн эрхэнд
зөвшөөрсөн гэсэн* хэмээн ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Өчигдөр буюу 4 сарын 17-ны өдрийн орой 19.00 цаг орчимд Чингэлтэй дүүргийн 15-р хороо буюу Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гарч 17 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Уг ноцтой ослын мэдээллийн дагуу манай сурвалжлах баг
газар дээр нь ажиллаж, нөхцөл байдлыг тодрууллаа.
Оройн 19.00 цагийн үед тоёото приус маркийн автомашин аксент маркийн авто машиныг дүрэм зөрчиж, эргэхдээ
мөргөсний улмаас явганаар зорчиж байсан зургаан хүүхэд нэг том хүнийг хүндээр гэмтээсэн байна.

Хүүхдүүдийн хоёр нь одоогийн байдлаар гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бол осолд өртсөн 26 настай эмэгтэй шөнө нь яаралтай хагалгаанд оржээ.
Эмч, эцэг эхчүүдийн бидэнд өгсөн мэдээллээр осолд өртсөн хүүхдүүд дунд чөмгөний хугарал, гавал тархины хүнд гэмтэл зэрэг олон хавсарсан гэмтлүүдтэй эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Осол гаргасан Тоёото приус маркийн автомашиныг 36 настай эмэгтей 0 жолоодож явсан бөгөөд урьдчилсан байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж гарчээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Тухайн үед би хааз, тормосоо андуурсан” хэмээн ярьсан байна.
Харин аксент маркийн автомашиныг 31 настай эрэгтэй Г жолоодож явсан байна.
Ийнхүү хайнга эмэгтэйн балгаар 17 настай, цэл залуухан охин хорвоог орхиж, таван найз нь “үхэл”-тэй тэмцэж байна.
Тээврийн хэрэгсэл жолоодох нь өөрийн болон өрөөлийн эрүүл мэнд, амь настай холбоотой байдаг учир хариуцлагатай хандах шаардлага зайлшгзй байгааг энэхүү ноцтой осол харуулав.
Харамсалтайгаар зуурдаар амиа алдсан охины гэр бүлд гүн эмгэнэл илэрхиилье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Банк нь иргэн, хуулийн этгээд, нийтийн мөнгөн хөрөнгийг харилцан итгэлцлийн үндсэн дээр хуримтлуулан хадгалж, тус эх үүсвэрээр санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлж улс орны эдийн засгийн хөгжил, санхүүгийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг тул Монголбанкны байнгын хяналт, зохицуулалтад байдаг.

Хууль хяналтын байгууллагаас зарим нэр бүхий иргэдтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгах ажиллагааны хүрээнд Тээвэр хөгжлийн банканд нэгжлэг хийсэн, тус банк хууль бус үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгджээ.

Аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, банкны удирдлагаар ажиллахад Монголбанкнаас зөвшөөрөл авах, мэдэгдэх хуулийн зохицуулалттай бөгөөд мэдээлэлд дурдагдсан нэр бүхий иргэд нь Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч, удирдлагыг хэрэгжүүлж буй этгээд биш болно. Мөн банк нь хувьцаа эзэмшигчийн аливаа үүргийг хариуцдаггүй, түүний хүлээх хариуцлагаас ангид, зааглагдсан байдгийг дурдах нь зүйтэй.

Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаа Банкны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа бөгөөд санхүүгийн байдал, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт бүрэн хангагдаж байгааг хянахын зэрэгцээ тухайн банкны төдийгүй банкны салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанк хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахад бэлэн байгаа болно.

МОНГОЛБАНК

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хураангуй: 2022 оны долоодугаар сарын 9-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг дэвсгэрт байрлах “Хасу шивэрт” рашаан сувиллын газар Монголын гажиг заслын эмч нарын холбооны ерөнхийлөгч, Анагаах ухааны  доктор, дэд профессор, Монгол улсын зөвлөх эмч Г.Ганжаргал амь насаа алдсан харамсалтай явдал болсон. Тэрээр тухайн үед “Эрүүл шүд Эрүүл монгол” хөтөлбөрийн багийнхантай хангайн бүсэд ажиллаад буцаж явсан юм. Шүүх шинжилгээний дүгнэлт 16 хоногийн дараа “Гадны нөлөөгүй өндрөөс унасан” гэж гарсан. Гэвч ар гэрийнхэн нь уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй өнөөдрийг хүртэл үнэн мөнийг хайсаар яваа юм.

Хэрэг явдал хэрхэн эхэлсэн бэ?

2022 оны 6-р сарын 22 Г.Ганжаргал  “Эрүүл шүд-Эрүүл монгол” хөтөлбөрийн ажлаар хангайн бүсийн 7 аймагт ажиллах 41 хүний бүрэлдэхүүнтэй багтай замд гарсан. Томилолт Дархан-Уул аймгаас эхэлсэн.

2022 оны 6-р сарын 24 Г.Ганжаргал эмч хөтөлбөрийн үйл ажиллагааг эхлүүлчхээд найзтайгаа хамт Дархан-Уул аймгаас Хөвсгөл аймгийн Хатгал сум руу хувийн байшингаа дуусгахаар явсан.

2022 оны 6 дугаар сарын 29 Г.Ганжаргалын байшинг барьж байсан мужаан хот явах болсноор ажил нь зогссон тул “Эрүүл шүд-Эрүүл монгол” хөтөлбөрийн багтай Хөвсгөлийн Их-Уул суманд уулзаж, цааш хамт явахаар болсон.

2022 оны 7 дугаар сарын 1 Тус багийн хамт өөрийн байшин барьж байсан Хөвсгөлийн Хатгал суманд ирсэн.

2022 оны 7 дугаар сарын 4 Хөвсгөлийн томилолт дуусч, замд гарсан.

2022 оны 7 дугаар сарын 8-ны 22 цагт Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг дэвсгэр “Хасу шивэрт” рашаан сувилалд ирсэн. Г.Ганжаргал багш 2 цаг хэртэй халуун рашаанд орсон. Энэ үеэр шавиараа хоёр удаа пиво авчруулж уусан. Өөрөөр хэлбэл 2 лааз л пиво уусан. Тэд галын наадам хийх гэтэл мод чийгтэй тул дотогш зааланд орсон.

01:45-2:00 цаг Г.Ганжаргал хажуу дахь эмчээ налаад зааланд унтсан учир 3 шавь нь дөрвөн давхрын 401 тоот өрөөнд аваачиж оронд нь оруулсан.

7 дугаар сарын 09-ний өглөө “Хасу шивэрт” рашааны ажилтан угаалгын өрөөний цонхоор газар хэн нэгэн хэвтэж байхыг хараад очиход Г.Ганжаргал багш нас барсан байдалтай байсан.

2022 оны 7 дугаар сарын 9 10:00 цаг: Г.Ганжаргал агсны гэргий рүү эмч А залгаж “Багш нас барчихсан байна” гэж хэлсэн.

7 дугаар сарын 09-ний 12:00 цаг: Г.Ганжаргал агсны аав, ээж, эхнэр, хадам ээж, найз нь Архангай руу явсан. Гэр бүл нь хэрэг гарсан газар руу очихыг хүссэн ч шинжээч эмч хаа явааг нь асууж Цэцэрлэг хот руу шууд ир гэсэн. Талийгаачийн цогцсыг аймгийн төв рүү авч ирсэн байсан. Тэдэнд цогцсыг харуулсны дараа задлан шинжилгээ эхэлж 7 дугаар сарын 10-ны 02:00 цагт дууссан.

7 дугаар сарын 10-нд Г.Ганжаргал агсны аав хүүгийнхээ цогцсыг авч хот руу буцаж, эхнэр, хадам ээж, найзууд нь хэргийн газар руу явсан.

2022 оны 7 дугаар сарын 16-нд Ганбүргэдийн Ганжаргалыг хөдөөлүүлсэн юм.

Эмч залуу амиа алдах хүртэл сүүлийн хэд хоногт дээрх үйл явц өрнөсөн байдаг. 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр эхнэр нь үеэл дүүгийнх нь хамт Архангай аймагт очиж хэргийн материал, шинжээчийн дүгнэлттэй танилцахад “Гадны нөлөөгүй өндрөөс унасан” гэж дүгнэсэн. Эндээс хардах сэжүүрүүд хөвөрч эхэлнэ. Тодруулбал,

Хэргийн материалд талийгаачийн согтолтын зэрэг 1.1 фромиль гэж гарсан. Энгийнээр энэ нь эрүүлээр сэтгэж, бодох бүрэн чадамжтай хөнгөн согтолт. Ийм байхад талийгаач тагт руу гарч өндрөөс хөл алдаж унах боломжгүй. Нөгөө талаас хавтаст хэрэгт талийгаачийг унасан гэх тагтны хаалганы бариул дээрх хурууны хээний шинжилгээ байгаагүй. Мөн нас барсан цагийг өрөөнд орсноос хойш төд удалгүй унасан мэтээр тогтоосон.

Нас барсан цагийг тогтоох хүүрийн толбо үүссэн байдал, биеийн хөшилт, анусаар темпаратур хэмжих зэрэг түгээмэл аргын алийг нь ашиглаагүй. Хамт явсан Д гэх багш хэрэг гарсан өдрийн 13 цагт “Энэ гадны нөлөөгүй шүү. Бөөлжих гэж байгаад хөл алдаад уначхаж” гэж хамт явсан хүмүүстээ тайлбарласан. Гэр бүлийнхний нь үзэж байгаагаар талийгаач үүрээр 5-6 цагийн үед амиа алдсан. Хожим гомдол гаргаж тухайн үед рашаан дээр байсан 45 хүнээс мэдүүлэг авахад “Дуу чимээ их гараад байсан. Үүрээр хүмүүс орилолдож уйлсан” гэх мэтээр хэлсэн байдаг.

-Миний цуглуулсан баримт материалтай энгийн хүн танилцахад гадны нөлөөтэй хэрэг гэдгийг ойлгоно-

А.Отгонцэцэг цуглуулсан баримт материалаасаа заримыг нь тайлбарлаж танилцуулав

Энэ мэт эргэлзээтэй, бүхий л мэдээлэл, мэдүүлэг, дүгнэлт нь хоорондоо зөрсөн нөхцөл байдлаас үүдэж Г.Ганжаргал агсны гэргий А.Отгонцэцэг нөхрийнхөө амь насаа алдсаны үнэн мөнийг олох гэж тэмцэж яваа эмэгтэй. “Багш нас барчихлаа” гэсэн аймшигтай үгийг сонссон тэр өдрөөс хойш 652 хоног өнгөрч, 4000 гаруй зураг, материал цуглуулж шүүх, прокурор, АТГ, төрийн өндөрлөгүүдэд 143 удаа өргөдөл, гомдол, санал хүсэлт илгээжээ. Аргаа барсан эмч бүсгүй хэргийн үнэн мөнийг олж, үр хүүхдэдээ “Аав нь архи ууж байгаад өндрөөс унаад амиа хорлосон” худал бараан түүхийг сонсгохгүйн тулд Хуулийн чиглэлээр сурч эхэлжээ.

Хэдхэн сартай хүүхдээ тэвэрч, өнчирч үлдсэн энэ эмэгтэй өнгөрсөн хугацаанд бүтэн нойртой хоносон шөнө үгүй. Үүнийгээ тэрбээр “Миний энэ цуглуулсан баримтуудтай энгийн хүн танилцахад л гадны нөлөөтэй бусдад хорлогдож амь насаа алдсан гэдгийг ойлгоно. Ийм л тодорхой хэрэг дээр цагдаа, шүүхийнхэн “гүрийж” гэмт этгээдүүдийг хаацайлж хүү бид хоёрын амьдралаар тоглож байна шүү дээ” хэмээн уйлав.

Уг хэрэг явдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа яригдаж, хүн бүр мэдэх болсон ч хууль хяналт үнэн мөнийг тогтоох утгаараа хэрэг анхны дүгнэлт дээрээ л байгаа гэж ойлгож болно. Хэн ч хөдөлдөггүй, хэн ч ойшоодоггүй 652 хоног өнгөрсөн учраас л А.Отгонцэцэг холбогдох байгууллагуудад 143 удаа хүсэлт, гомдол, өргөдөл гаргаад явж байгаа нь энэ.

Хэргээс онцолж харах өнцгүүд

Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид талийгаач 401 тоот өрөөний тагтнаас хөл алдан унах үедээ хоёр давхрын тагтны хаалтыг биеийн аль нэг хэсгээр цохьсон эсэхийг тогтоох өндрөөс унах үеийн туршилтыг гүйцэтгэсэн.

Туршилтыг гүйцэтгэхийн тулд 174 см өндөртэй, 74 кг жинтэй чүүчил ашиглаж, 17 удаа өндрөөс унагаахад нэг ч удаа хоёр давхрын тагтыг мөргөж, шүргээгүй бөгөөд 4 давхрын тагтны дор байрлах цахилгаан генераторын дээрээс цөмөрч унасан. Туршилтын дүгнэлтээр хэргийн газарт анх очсон цагдаагийн алба хаагчийн эхний таамаг няцаагдана. Мөн өндрөөс унах үед өмсөж явсан хувцас нь зурагт харагдаж байгаа шиг сөхөгддөггүй. Харин цогцсыг чирэх дамжлан өргөх үед ингэдэг байна. Талийгаачийн биед 30 гаруй зулгаралт, шалбаралт үүссэн байдаг.

Хэргийн материалд анх байгаагүй талийгаачийн хурууны хээний шинжилгээ сэтгүүлч С.Бүдрагчаагийн “Хасу шивэртэд болсон хүн амины хэрэг” нэвтрүүлэг цацагдсаны дараа буюу хэрэг Архангайгаас УЕП руу шилжсэнээс хойш гурван сарын дараа гараад ирсэн. Ингэхдээ хавтаст хавсаргахаа мартсан байна гэсэн тайлбартайгаар. Гэвч эцсийн үнэнээр тагт дээрх хурууны хээ дотор талийгаачийнх нь байдагггүй ажээ.

Энэ явдал дээр хохирогчдод итгэл үнэмшил төрүүлэх нэгээхэн ч мэдүүлэг, мэдээлэл байдаггүй. Ар гэрийнхэн нь рашаан руу явж байхад “Хэргийн газрыг сайн цэвэрлээрэй” гэсэн чиглэлийг өгсөн гэдэг. Мөн хэргийн газрын нөхцөл байдлыг өөрчилж, шинжээчийн дүгнэлтэд нийцүүлэх оролдлого улайм цайм хийсэн. Тодруулбал, талийгаачийн унасан газрын толгой таарсан хэсэгт чулуунууд байршуулж, генераторын дээд хэсгийн төмрийн зохиомлоор цохиж хонхойлгосон. Анхны хавтаст хэрэгт авагдсан зураг, дараа нь өөрчилж бэлдсэн газраас огт өөр.

2023 оны 5 дугаар сарын 31-нд үхлийн шалтгаан тогтоох гурав дахь удаагийн шинжилгээг хийхээр болж, шинжээч томилсон байдаг. Шүүх эмнэлэгт харьяалагддаггүй эмч нар шинжээчийн багт багтсан. Гэвч шийдвэр гарснаас хойш гурван сарын дараа гавал тархины мэдрэлийн мэс заслын эмч “Айж байна” гэж хэлээд татгалзчихсан учир дүгнэлт гарахгүй бүтэн жил болж буй. Энэ эмч юунаас айсан бэ?

Зургийн тайлбар: Цогцсын хөшилт хэргийн газрын анхны үзлэгийн мэдээлэлтэй таардаггүй, хэргийн газар дараа нь чулуу авч ирж байршуулсан…

Наад захаас нь цухас дурьдахад л энэ. А.Отгонцэцэгийн цуглуулсан 3250 хуудас материалд эдгээрээс ч дорд санагдах олон мэдээлэл баримт бий.

-Одоо яах вэ-

Монголдоо төдийгүй олон улсад нэр хүндтэй эрдэмтэн багш, ухаалаг зөөлөн хүний дээд ханиа цаг бусаар алдаж, үнэн худлын дэнстэй шүд зуун тэмцэж яваа А.Отгонцэцэг эцэст нь,

  • Өндрөөс унасан гэдэг дүгнэлт худлаа болохыг батлах. Хэргийн газрын нүхэн үзлэгийг хуурамчаар нотлох баримт бүрдүүлж толгой хэсэгт чулуунууд байрлуулсан. Яг одоо физикийн шинжээчид ажиллаж байгаа. бөгөөд дүгнэлт үнэн зөв гарахыг хүлээж буй.
  • Шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гаргах. Өмнөх хоёр дүгнэлт хоорондоо зөрүүтэй байгааг нягталж зөвхөн үнэнийг тогтоох. Шинжээч эмч юунаас айж үхлийн шалтгаан тогтоохоос татгалзав гэдгээ тайлбарлаж өгөөч. Татгалзах үндэслэлээ ил тод хэлээч.
  • Мөн энэ хэрэг дээр тухайн цаг үеүдэд ажилласан цагдаа, прокурор, шүүх эмнэлгийн хүмүүсийг АТГ-т шалгуулж, учир холбоосыг тогтоолгох.

-Хардах эрхтэй-

Харамсалтай, адармаатай энэ тохиолдол дээр хэд хэдэн хүний нэр яригдаж ирсэн. Тодруулбал, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч нарын нэрс яригдана. Тийм ч учраас задлан шинжилгээ дахин хийх ЭМЯ, Шүүх шинжилгээний хамтарсан багт НАСМСЗ-ийн ерөнхий мэргэжилтэн Ч.Гантөмөр, гишүүн Б.Батбаяр нар орсон байсныг талийгаачийн ар гэр гомдлоор хассан байдаг.

А.Отгонцэцэг хэргийн талаарх бүхий л мэдээллээ баримтжуулж цуглуулсан. Түүнд аудио бичлэг нэлээд бий. Өмнө нь Г.Ганжаргал Нүүр ам судлалын сургуулийн эмнэлгийн даргаар 2020 оны 10 дугаар сард томидогдсонтой холбоотой, удаа дараагийн шахалт дарамтад өртөж байсан. Тэрбээр аргагүйн эрхэнд сургуулиасаа жилийн чөлөө авсан. Үргэлжлүүлээд сургуулиасаа бүр гардаг юмуу гэж ярьж байжээ. Мөн Г.Ганжаргал агсны нэр орсон ч өөрөө ч мэдээгүй тендер, төсөл, хөтөлбөрийн мөнгөний тухай бусдаас сонссон ярианууд бий. Гэх мэтээр ургуулан учир холбоосоор хөөж үзээд “Энэ хэрэг гадны нөлөөтэй” гэдэгт бат итгэдэг.

Эцэст нь тэрбээр “Миний нөхрийн амь насаа бусдын гарт алдсан энэ хэргийг 4 давхраас унаж амиа хорлосон болгож хаана гэж санаархаж байвал хэзээ ч бүтэхгүй шүү” хэмээн шүд зууж, нулимс дуслуулан хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль хаяанд иржээ. Хоёр сарын дараа монголчууд шинэ 126 гишүүнтэй парламентаа сонгоно. Энэ өдрүүдэд сүүлчийн 76 гишүүнтэй парламентын сонгуулийн сурталчилгаатай зэрэгцэн эрх баригчдын тактик иргэдийн халаас руу өнгийх боллоо. Цалин тэтгэвэр халамж нэмэх, малчдын зээлийн хүүг хойшлуулах, хүүгүй зээл олгох байдлаар жилийн жилд сонгуулийн өмнө ажиглагддаг трэнд өнөөдөр ч хэвээр. Сүүлийн найман жил төрийн эрхийг барьсан МАН-ын шийдвэр иргэдийн амжиргаа руу оров.

Хэдхэн сарын дотор Засгийн газар, Монголбанк малчдын зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах, тэглэх, хүүгийн төлбөр хойшлуулах шийдвэр гаргасан бол одоо мөнгө тараахын оронд муу зээлдэгчдийн түүхийг баллуурдах гэнэтийн шийдвэрийг Монголбанк гаргалаа. “Хар жагсаалт”-д бүртгэлтэй зээлдэгчдийн дунд иргэдээс илүү ЖДҮ, Боловсролын сангийн зээл, Хөгжлийн банк тоносон дээрэмчид хүртэл багтаж байгаа нь зээлээ хугацаанд нь төлдөг энгийн ажилтан, бизнесмэнийг хохироож буй шударга бус.

Хэзээнээс л төв банк эрх баригчдын ҮГЭЭР кассын машин нь болсоор ирсэн нь зөвхөн өнөөдрийн шийдвэрүүд биш.

2021 онд цар тахлын үед эдийн засгийг сэргээх зорилготой “Хар жагсаалт”-д бүртгэлтэй иргэдийг нэг удаа өршөөсөн түүхтэй. Гэвч өнөөдөр ч хаалгаа барьсан бизнесүүд дахин хөл дээрээ зогсож чадаагүй хэвээр. Мөн л өмнө нь эрх баригч нарын шийдвэрээр тэтгэврийн зээлийг тэглэж байсан түүхтэй. Тухайн үед мөн л зээл авсан нь хожиж, зээл аваагүй нь хохирсон. Үүнээс өөрцгүй Монголбанк “хар жагсаалт”-д бүртгэлтэй иргэдийг нэг удаа өршөөхөөр болж байгаа нь дөнгөж хөлөө олж буй эдийн засгаа хорлосноос ялгаагүй болохыг эдийн засагч нар ч хэлж байна.

Эдийн засагч Б.Дэлгэрсайхан “Зээлдэгчдийг “хар жагсаалт”-аас өршөөх нь буруу. Энэ бол улс төр. Зээлийн түүхийг баллуурдах нь нийгэмд маш сөрөг нөлөөтэй. Хариуцлагагүй, ёс зүйгүй иргэнийг төлөвшүүлж, хариуцлагын тогтоолцоогоо сүйтгэсэн шийдвэр гаргаж байгаа нь эдийн засгаа баллаж байна” гэсэн юм. Угтаа бол чанаргүй зээлдэгчдийн түүхийг баллуурдах нь банк санхүүгийн салбарт алдагдалтай гэдгийг төв банк хамгийн сайн мэднэ. Тэр дундаа Монголбанк эдийн засагт үүсэх наад захын зээл төлөлт хойшлох, чанаргүй зээл нэмэгдэх, банк санхүүгийн экосистем доголдож болзошгүй зэрэг эрсдлийг маш сайн тооцсон байх учиртай. Магадгүй төв банк төрд “амаа үдүүлсэн”, эрх баригчдын дохио зангаагаар хөдлөх болсон гэх хардлага хэзээнээс л бий. Сөрөг хүчний төлөөлөл АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөх Н.Амаржин “Монголбанк зээлийн мэдээллийн сангаас “хар жагсаалт”-д бүртгэлтэй иргэдийг тэглэж байгаа нь төрийн эрхийг сүүлийн найман жил барьсан МАН-ын том дарангуйлал төв банканд нөлөөлж сонгуульд орох шийдвэр. Энэ бол маш аюултай.

Бид аажим аажмаар ардчилалаа алдаж байгаа бол санхүүгийн эдийн засгийн хувьд ч бас дарангуйлал хэрхэн нөлөөлж байгааг энэ байдлаас харж болно. Монголбанк, банкны ерөнхийлөгч нь “хар жагсаалт”-ын түүхийг арилгах нь санхүүгийн хувьд харицлагагүй болохыг мэдэгдэж ийм шийдвэрийг зогсоох хууль эрхзүйн бүрэн чадамжтай.

Гэвч практикт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, намын даргынхаа үгийг сөрж чадахгүй хүнд нөхцөл үүсэж байна” гэж хэлсэн. Мөн л эдийн засагчид Монголбанк “хар жагсаалт”-д бүртгэлтэй иргэдийг нэг удаа өршөөх энэ шийдвэр нь УИХ-ын сонгуулийн өмнө гарч байгаа нь өөрөө “но”-той гэж МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засагч Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ онцолж байлаа. Тэрбээр “Сүүлийн үед гарч буй шийдвэрүүд нь улс төр. Сонгуулийн жилүүдэд хөнгөлөлт чөлөөлөлт байхгүй атал Их хурлын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль болох жилд үргэлж ийн гэнэтийн шийдвэрүүд гардаг. Миний харж байгаагаар сонгуультай холбоотой холбоотой хөнгөлөлт, чөлөөлөлтийн шийдвэр гаргаж байна. Монголбанк эрсдлээ маш сайн тооцож, “хар жагсаалт”-д бүртгэлтэй иргэдэд өршөөл үзүүлэхдээ шүүлтүүртэй хандахгүй бол эдийн засагт маш сөрөг нөлөөтэй” гэсэн юм.

Эрх баригчид индрийн цаанаас үргэлж халамж, тэтгэвэр, шагнал, зээл тэглэх гэхчлэн бурхны дүрээр чихэнд чимэгтэй шийдвэр гаргадаг ч бодит хөрсөн дээрээ иргэд нь ядуу, бизнесийнхэн дөнгөтэй, төв банк нь дүлий сохор мэт байгаа нь бодит үнэн.

Бас бэлэнчлэн сэтгэлгээгээр төр иргэдийнхээ тархийг угааж байгаа нь Монголбанкны шийдвэрээс харж болохоор. Эдийн засагч Б.Лакшми “Улс төрчид нийгэм ёс зүйгүй гэж байнга шүүмжилдэг атал өөрсдөө үйлдлээрээ ёс зүйгүй болохыг нь урамшуулж байна. Зээлээ хугацаанд нь төлсөн, өнтэй хаваржсан малчдаа урамшуулал л даа. Хичээж хөдөлмөрлөсөн хүмүүс хохирч, эргээд хариуцлагагүй ёсзүйгүй хүмүүсээ дэмжиж өөхшүүлэх жишиг тогтлоо. Халамж, өршөөл зэргээр хариуцлагагүй, ёс зүйгүй хүмүүсийг бий болгоход хувь нэмрээ оруулж байна” гэсэн юм. Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ Монголбанкны шийдвэр улс төрийн сонгуультай холбоотой байхыг үгүйсгэхгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Энэ тухай “Сонгуулийн жилд энэ шийдвэр гарч байгаа нь хардлага төрүүлж байна. Магадгүй хүмүүсийн саналыг татах зорилготой үйлдэл гаргаж байна уу, яагаад заавал сонгуулийн өмнө энэ шийдвэрийг гаргаж байна вэ? Сонгуулийн дараа шийдвэр гаргаж болохгүй байсан уу? гэх зэрэг олон асуулт эргэлзээ төрүүлж байгаа юм. Арилжааны банкуудын хувьд өмнө нь зээлийн ангилал буурсан хар жагсаалтад орсон зэрэг түүхийг нь харах боломжтой байсан бол муу түүхийг нь цэвэрлэснээр сайн, хариуцлагагүй зээлдэгч эсэхийг мэдэх боломжгүй эрсдэлтэй болж байна. Санхүүгийн урсгалуудаа тооцоолоход хүндрэлтэй болж байгаа юм” гэж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ихээхэн маргаан дагуулж, эсэргүүцэлтэй тулгарсан “гадны нөлөөг ил тод байлгах” тухай хуулийн төслийг лхагва гарагт Гүржийн парламент эхний хэлэлцүүлгээр баталлаа.

Хуулийн төслийг батлахыг 83 депутат дэмжсэн бол сөрөг хүчин санал хураалтад оролцсонгүй. Сөрөг хүчний депутатууд санал хураахын өмнө танхимд тусдаа хурал хийхийг оролдсон тул парламентын дарга Шалва Папуашвили завсарлага зарлажээ. Үүний дараа сөрөг хүчний хэд хэдэн гишүүнийг танхимаас гаргасан байна.

Хуульд зааснаар, гадаадаас санхүүждэг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тусгай бүртгэлд хамрагдаж, жил бүр мэдүүлэг бөглөх шаардлагатай.

Одоо хуулийн төслийг дахин хоёр удаа хэлэлцэх ёстой. Гурав дахь хэлэлцүүлгээр баталсны дараа Гүржийн Ерөнхийлөгчид гарын үсэг зуруулахаар илгээнэ.

Тус улсын сөрөг хүчнийхэн уг хуулийн төслийг эсэргүүцэж байгаа бөгөөд нийслэл Тбилисид хэдэн өдрийн турш эсэргүүцлийн жагсаал өрнөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нарын хэргийг нэгтгэн шүүх эсэхийг Улсын Дээд шүүх хэлэлцэхээр товлосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл прокурор, өмгөөлөгч нарын эсэргүүцэл, гомдлыг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дуламсүрэн 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд Т.Бадамжунай, түүний хүргэн, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, “87 байртай” гэх дуулианы эзэн, авлигын хэргээр ял шийтгүүлсэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан, Төрийн шагналт Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг хаалттай явуулаад нэмэлт ажиллагаа хийлгэх захирамж гаргасан юм.

Шүүхээс уг хэргийг буцаах болсон үндэслэлдээ шинжээчдийн мэдүүлгийг авах шаардлагатай гэсэн байдаг. Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдлийг тусгаарласан нь буруу гэж дүгнэжээ. Прокурорууд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул буцаах шаардлагагүй хэмээн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн бөгөөд түүнд дурдагдсан таван үндэслэлээс гурвыг нь хүлээн авч, хоёрыг нь хүлээн авахаас татгалзсан ч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр болсон билээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын Т.Бадамжунайд хахууль өгсөн үйлдлийг нэгтгэн шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон юм. 

Тэгвэл Дээд шүүх прокурорын эсэргүүцэл, Т.Бадамжунай нарын өмгөөлөгчдийн гомдлыг хэлэлцэхээс татгалзсанаар Ц.Анандбазарын үйлдлүүдийг уг хэрэгт нэгтгэн шийдвэрлэхээр боллоо. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн/2024.04.18/ дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “Зүгээр Улс” нийтлэл хэвлэгдсэн билээ.

Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “Өдрийн сонинд нийтлэгджээ. Ойрд сонинд юм хэвлүүлээгүй дотно харагддаг гэж. Өдрийн сонин, эрх чөлөө хоёроо хайрлаж явахад бид алзахгүй дээ. Сонсох хувилбар нь: youtu.be/ijfTScnOKxo?si… Зарим хүн сонсохыг илүү үздэг аж. Уншаад бас сонслоо гэх нь бас байна. baabar.mn тавигдаад бас гацсан” хэмээн жиргэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралджээ.

Тус хуралдаанаар Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталсан байна. Сүүлийн шатанд “Скин” энтертайментын Б.Анар, “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал нар тунаж үлдсэн юм.

Тэгвэл шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг үүх түүхтэй хослуулан хийх шинэ санаа бүхий зохиол төлөвлөгөө танилцуулснаар үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар Ц.Батнайрамдалыг наадмын найруулагчаар сонголоо. Тиймээс энэ жилийн наадмын нээлт Ц.Батнайрамдал найруулагчийн боловсруулсан “Эх дэлхий, эх оршихуй цадиг” сэдвийн хүрээнд болох аж.

Ц.Батнайрамдал Үндэсний баяр наадмын хамгийн бага хөрөнгө оруулалтын саналыг дэвшүүлжээ. Б.Анар 5.7 тэрбумыг санал болгосон бол Ц. Батнайрамдал 2.9 тэрбумаар наадмын нээлт, хаалтыг хийх төсөв оруулж ирсэн байна.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан харамсалтай хэрэг он гарснаас хойш хоёр удаа болсон. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тайлбар мэдээлэл өглөө.

Тэрээр, сүүлийн таван сарын хугацаанд онцгой байдлын алба хаагчид гамшгийн голомтод буюу гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амиа алдсан. Энэ бол албан үүргээ гүйцэтгэж яваад бүртгэгдсэн тохиолдол.

Хан-Уул дүүрэг, Мини дэлгүүрт гарсан галын голомтод бид дотоод хяналт шалгалт оруулж шалгуулсан. Үүнд ямар нэг хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн, гал унтраах хувцас хэрэглэл дутуу өмссөн гэдэг ч юм уу, галын нөхцөл байдалд хайгуул хийж байх явцад алдаа дутагдал гаргасан зүйл тогтоогдохгүй байна. Цагдаагийн байгууллага хэргийн газар үзлэгээ хийж, шалгалтын ажил үргэлжилж байна. Бидний урьдчилсан хяналтаар амиа алдсан алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан байна.

-Хамгаалах төхөөрөмжийг хэрэглэж байгаад эвдлэх юм бол өөрөө төлдөг гэх мэдээлэл байна шүү дээ?

-Үйл явдалтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарим иргэн онцгой байдлын албаны мэргэжлийн онцлог, утаажилтын бүсэд хайгуул хийхэд ямар хүндрэл учирдгийг сайтар мэдэхгүй байна. Бид олон нийтэд таниулах чиглэлээр үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлнэ. Түүнээс биш ашиглаж байгаа багаа эвдэлсэн, дахин ашиглах боломжгүй болсон тохиолдолд бид акталж устгадаг. Тэрнээс төлүүлдэг зүйл огт байхгүй.

-Амиа алдсан алба хаагч тухайн хэрэглэлийг зүүж орсон байсан уу?

-Алба хаагч маань Франц улсад үйлдвэрлэсэн авто машинтай дагалдаж ирсэн иж бүрэн хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл, багажтай, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй үүргээ гүйцэтгэж байсан.

-Жилд хэчнээн хүн албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алддаг юм бэ?

-Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжээд 20 жил болж байна. Энэ хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан 21 хүн байна. Тухайлбал, 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар оролцож байгаад нисдэг тэрэгний осолд орсон 12 алба хаагч байна. Мөн өнөөдрийг хүртэл гал түймэр унтраах буюу ой хээрийн түймрийг унтраах ажиллагаанд оролцож яваад есөн алба хаагч амиа алдсан байна. Дээр нь ажлын байрандаа золгүйгээр гэдэг юм уу, эрүүл мэндийн шалтгаан, гэнэтийн байдлаар амь насаа алдсан, гэрээсээ ажлын байр руугаа явж байгаад амиа алдсан гэдэг юм уу, ахуйн чанартай амиа алдсан тохиолдлууд байгаа.

-Тэтгэвэрт гарах хүсэлт өгсөн байсныг нь яагаад шийдээгүй юм бэ?

-Энэ талаарх мэдээлэл ерөөсөө нотлогдохгүй байгаа. Бид ар гэрийнхэнд нь хэлсэн. Тухайн үйл явдал болсон өдөр ар гэрийнхнийх нь зүгээс энэ асуудлыг тавьсан байна лээ. Тухайн алба хаагчийн тэтгэврээ тогтоолгох өргөдөл, гомдол анги байгууллагад нь, дүүрэгт нь байхгүй байна.

-Шаардлагатай тоног төхөөрөмжөө яагаад авдаггүй юм бэ?

-Ер нь, улаан гараараа, нүцгэн, ямар ч хувцас хэрэглэл, багаж хэрэгсэлгүй гал руу орж байгаа нэг ч алба хаагч байхгүй. Би үүнийг хариуцлагатайгаар хэлье. Энэ бол манайхны аман хэллэг. Түүнээс улаан гараар битгий хэл багаж хэрэгсэлгүй ордог нэг ч тохиолдол байхгүй.

-Хөгжсөн орнууд шиг тоног төхөөрөмж хэзээ ашиглаж эхлэх вэ?

-Хөгжсөн орнуудын робот ашиглаж байгааг нь бид судалж үзсэн. Яг өнөөдрийн байдлаар өндөр барилгад гарч буй гал, ой хээрийн түймэр, онц чухал обьетэд гарч байгаа түймэрт нэг ч робот ашиглаж байгаа зүйл алга. Харин судалгааны түвшинд л байна.

Энэ жилийн худалдан авалт дээр БНХАУ-д ашиглагдаж байгаа хүний оролцоогүйгээр үйлдэл хийх олон үйлдэлт роботыг авч туршихаар ажиллаж байна гэлээ.   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *