Сүүлд нэмэгдсэн

Онцлох

Шинэ мэдээ

Нийслэлийн засаг даргын Нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан Т.Даваадалайг Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аван суллажээ.

Шүүх түүнийг наймдугаар сарын 21 хүртэл хорихоор таслан сэргийдлэх арга хэмжээг сунгаад байсан ч ийнхүү сулласан байна.

Т.Даваадалай нь өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Анхтуяагийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон. Мөн төрсөн дүү буюу “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын “Метро” төслийн захирал Т.Мөнхдалайтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт буруутгагдаад байгаа юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тухай” А/152 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэхгүй байх, хотын түгжрэлийг бууруулах зорилгоор 2026–2027 оны хичээлийн шинэ жилийг угтан сурагч, оюутан, эцэг эхчүүдэд хичээлийн хэрэглэл, сурагчийн дүрэмт хувцас болон шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нэг дороос, өргөн сонголттойгоор худалдан авах боломжийг бүрдүүлсэн “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г 12 байршилд зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж буй байршлууд:

10-р хороолол:

  • 6-р хороо, Орхон худалдааны төвийн гадна талбай
  • 6-р хороо, Efes худалдааны төвийн гадна талбай

3,4 хороолол:

  • 8-р хороо, Баянголд үйлдвэрлэв дэлгүүрийн гадна талбай
  • 14-р хороо, Апекс худалдааны төвийн гадна талбай 
  • 15-р хороо, Байгаль-Эх цогцолбор талбай
  • 15-р хороо, Ахуйн үйлчилгээний ордны урд талбай
  • 15-р хороо, 10000 нэрийн барааны дэлгүүрийн гадна талбай
  • 15-р хороо, Норд дэлгүүрийн урд талбай 
  • 18-р хороо, Broadway рестораны гадна талбай 

Бусад байршил

  • 26-р хороо, Нарны хороолол 7-р байрны гадна талбай 
  • 26-р хороо, Нарны хороолол 11-р байрны гадна талбай 
  • 29-р хороо, Эрин хорооллын үүдэнд зам дагуу 

Хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл.

ZUV.MN

Монгол Улсад гэрээгээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа гаднын ажилчдын тоо энэ оны эхний хагаст өнгөрсөн оны мөн үеийнхээс 43 хувиар өсөж, 30,000-д хүрчээ. Эдгээр ажилчдын 70 хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байгаа аж.

ҮСХ-ны гаргасан тайлангаас харвал, гаднын ажиллах хүчний:

-26 хувь нь барилга,

-22.8 хувь нь уул уурхайн олборлолт,

-17.7 хувь нь аж үйлдвэр,

-10.7 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, автомашин, мотоцикль засвар,

-5.9 хувь нь эрчим хүч, агааржуулалт,

-3.8 хувь нь боловсрол,

-3.6 хувь нь олон улсын байгууллага, байнгын төлөөлөгчийн газар,

-2.7 хувь нь тээвэр, агуулах,

-6-7 хувь нь бусад салбарт ажиллаж байна.

Дээр хэлсэнчлэн, нийт гадаад ажилчдын 70 хувь нь БНХАУ-ын иргэд бол 11.5 хувь нь Энэтхэгийн иргэд байгаа нь нэг улсаас хамгийн их хүн ажиллуулж байгаа тохиолдол нь аж. Нийт 112 улсын иргэд Монгол Улсад ажиллаж байгаагийн дотор Вьетнам, Бангладеш, Балба, БНСУ, АНУ, ОХУ-ын иргэд бусдаасаа илүү олнон тоотой байна.

Албаны эх сурвалжийн хэлснээр, газрын томс боловсруулах үйлдвэр, Гашуунсухайт-Шанцмод хил холбосон төмөр зам зэрэг том төслүүд хэрэгжиж байгаа нь гаднын ажилчид нэмэгдэх гол шалтгаан болжээ.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотод болно. Энэ үеэр нийтийн тээвэрт хийж буй зохицуулалтын талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын Сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Тус хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд нийтийн тээврийн 100 автобусаар 17 чиглэлд үйлчилнэ. Авто замын ачааллыг бууруулах зорилгоор “Дүнжингарав”, “Нарантуул” худалдааны төв орчмын зарим автозам, зогсоолыг түр хаахаар болсон. Иймээс тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэд болон зорчигчдын эрэлт хэрэгцээг хангах үүднээс богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ. Тухайлбал, 120 мянгат-Дүнжингарав худалдааны төв- Нарантуул худалдааны төв, Офицеруудын ордон- Нарантуул зах- Дүнжингарав худалдааны төв чиглэлд үйлчилнэ. Тус худалдааны төвүүдээр нийтийн тээврийн 13 чиглэлийн 120 тээврийн хэрэгсэл дайран өнгөрдөг бөгөөд тоо болон чиглэлд өөрчлөлт орохгүй” гэлээ.

Дэлхийд тэргүүлэгч санхүүгийн хэвлэл болох Global Banking & Finance Review
сэтгүүлийн “Global Banking & Finance Awards-аас Голомт банк 2026 оны “Монгол Улсын
Шилдэг Байгууллагын Банк”-аар дахин шалгарч, амжилтаа бататгалаа.

Global Banking & Finance Awards нь жил бүр дэлхийн банк, санхүүгийн салбарынхны онцлох амжилтууд, шинэлэг шийдлүүд болон манлайллыг үнэлэн шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Байгууллагын банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банкны хувьд санхүүгийн онцгой үр дүн, стратегийн үр нөлөөлөл, үйл ажиллагаа нь тэдний амжилтыг бататган харууллаа хэмээн тус сэтгүүлээс онцолсон юм.

Голомт банк Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч, салбарын манлайлагч болсон ТОП 100 аж ахуйн нэгжийн 95 хувьтай хамтран ажилладаг. Эдийн засгийг бүрдүүлэгч бизнесийн салбарын гол төлөөлөгч байгууллагуудад санхүүжилт олгох, тэдгээрийн шаардлагад нийцсэн тусгайлсан үйлчилгээг хүргэх замаар хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн хувьд байгууллагын харилцагчийн сэтгэл ханамжийг 91 хувьд хадгалж, Монгол Улсын хэмжээнд нийт биет алт тушаалтын 48 хувийг дангаар бүрдүүлэн “Best Corporate Banking in Mongolia” тэргүүлэх байр сууриа хадгалсаар байгаа билээ. 

Голомт банкны Байгууллагын банкны газар нь корпорэйт харилцагчдадаа 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэдэг бөгөөд төлбөр тооцоог дижиталчлах зорилгоор интернэт банкны үйлчилгээ, орлого зарлагын гүйлгээг автоматжуулах “Corporate Gateway”, ажилтнуудын цалинг интернэт банкаар олгох “Payroll”, төлбөр тооцоо хийх “Paybill”, нэхэмжлэх үүсгэх “Billing” зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг түлхүү санал болгож байна.

Түүнчлэн эдийн засгийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох “Financial Manager’s Convention–FMC” санхүүчдийн чуулга уулзалт, уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэгч бизнесүүдэд зориулсан “Алтны форум” зэрэг арга хэмжээнүүдийг жил бүр амжилттай зохион байгуулж, тууштай дэмжин ажиллаж байна.

Дэлхийн жишиг Монголын банк

БНХАУ-ын Чанжоу хотноо энэ сарын 10-нд эхэлсэн “FIBA 3×3 Youth Nations League 2026 – Asia Central/East – Stop 3” тэмцээн Монгол Улсын шигшээ агийн ялалтаар өндөрлөлөө. 

Манай U23 буюу 23 хүртэлх насны залуучуудын эрэгтэй шигшээ баг энэхүү амжилтыг үзүүлсэн юм. Багийн бүрэлдэхүүнд Г.Болор-Эрдэнэ, Н.Зоригт, Э.Энхтэмүүлэн, А.Билгүүн нар тогложээ. 

Манай залуус хэсгийн шатанд Ираныг 20:18, Японыг 21:12-оор буулган авч, шигшээд БНХАУ-ын багийг 21:19-өөр хожлоо.

Эх сурвалж: ZUV.MN

УИХ дахь АН-ын бүлгээс 4/11 ээлжит мэдээллийн цагаараа үнийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Инфляц 13 хувь, хүнсний инфляц 24  хувьд хүрлээ. Шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан цаашид инфляцыг дараагийн давлагаа үүсэх, эдийн засагт шок үзүүлэхүйц эрсдэлтэй байна. Төсвийн алдагдал 2.1 их наяд. Энэ бол жилийн эцсийн биш хагас жилийн үзүүлэлт.  Засгийн газар өдөр хоногийг аргацаасан, гал унтраах байдлаар биш цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Засгийн газарт ийм зүрх зориг байна уу. Иргэдийн орлогыг бодитоор хамгаалах төлөвлөгөө байна уу. Энэ бүх асуудлаа УИХ-аар яаралтай хэлэлцэх шаардлагатай. Иймд ээлжит бус чуулган зарлаж бодлогын түвшинд авч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж, үрэлгэн зардлуудыг танах ёстой. Засгийн газар сайд нарынхаа тоог бууруул” гэв.

Эх сурвалж: ZUV.MN

Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг 4/11 уламжлалт мэдээллийн цаг болллоо.

Мэдээллийн цагаар үнийн өсөлт, төсвийн тодотголтой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан, инфляци, үнийн өсөлтийн талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, УИХ-ын гишүүн Г.Очирбат нар мэдээлэл өглөө.    

Улмаар Засгийн газар эдийн засагт оролцох үндсэн үүргээ уюу макро түвшинд тогтвортой байлгах үүргээ биелүүлж, шатахууны хомсдлоос үүдэлтэй инфляцийн шоок айсуй энэ үед УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлаж, Засгийн газар төсвийн тодотгол болон иргэдийн орлогыг хамгаалах төлөвлөгөөг яаралтай танилцуулахыг шаардсан юм.

Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал(COP17) наймдугаар сарын 17-23-нд Улаанбаатар хотод болно.

Энэ үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх зорилгоор нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, богино эргэлтийн автобусны маршрут, нэмэлт зогсоолын зохион байгуулалтыг хэрэгжүүлнэ. Иймд иргэд та бүгдийг хувийн автомашинаар зорчихоос аль болох татгалзаж нийтийн тээврийн маршрут, цагийн хуваарь, замын түр зохицуулалтын мэдээллийг урьдчилан авч эдгээр өдөрт зорчих хөдөлгөөнөө төлөвлөхийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ)-аас зөвлөв.

“СОР17”-ын үеэр түр хаах зогсоолуудын байршил:

  • Нарантуул болон Дүнжингарав худалдааны төвийн зогсоол,
  • Замын цагдаагийн газрын баруун урд уулзвараас Чулуун овооны аюулгүйн тойрог,
  • Зүүн дөрвөн замаас Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвар,
  • Хоум плазагаас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар,
  • Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Их Монголын уулзвар хүртэлх зогсоолуудыг хаахаар болжээ.

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд өгч, салбарын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн удирдлагаар хангахыг үүрэг болголоо.  2026 оны есдүгээр сард ашиглалтад орох уг төмөр замын зурвас газартай давхцаж байгаа иргэн, ААН-ийн эзэмшил газрыг чөлөөлөх, обьектыг нүүлгэн шилжүүлэх, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг хамгаалах, шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллана. 

Энэхүү төмөр зам нь Багахангай өртөөнөөс салаалан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий болон мөн аймгийн Алтанбулаг сумаар дамжин Эмээлт өртөөнд холбогдоно. Төмөр замын бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК нь 2 үе шаттай хэрэгжүүлж байна. 

-2025.04.25-нд эхэлсэн Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх 87.8 км төмөр замын барилга угсралт, 5 байршилд баригдаж буй гүүрэн байгууламж, ус өнгөрүүлэх хоолойн ажлууд 100, төмөр замын дээд бүтцийн угсралтын ажил 86.6 хувийн гүйцэтгэлтэй. 

-2026 онд эхэлсэн Хөшигийн хөндийгөөс Эмээлт өртөөнд холбох газар шорооны ажил 48.2 хувьтай үргэлжилж байна. 

Төслийн бүтээн байгуулалтад дотоодын 95 ААН, 4000 гаруй инженер, техникийн ажилчид оролцож, III зэрэглэлийн ачаа, зорчигч тээврийн зориулалттай 127.1км гол зам, 177.4км дэлгэмэл урт бүхий, 3 зөрлөг, 4 өртөө барьж, байгуулахаар төлөвлөжээ.