Сүүлд нэмэгдсэн

Онцлох

Шинэ мэдээ

Дөрөвдүгээр цахилгаан станцад гарсан осолтой зэрэгцээд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын зуухны нүүрс тэжээх зуух бөглөрч, бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болоод байгаа билээ. Үүний улмаас Нийслэлд эрчим хүчний хязгаарлалтыг үргэлжлүүлж буй.

Тэгвэл Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гарсан доголдлыг арилгахм ажил 80 хувьд хүрч, маргаашнаас бүрэн хүчин чадлаараа ажиллахаар болжээ. Станцын захирал Д.Мөнхтөр хэвлэлд энэ талаар мэдээлсэн байна.

265 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц одоогоор 200 МВт эрчим хүчийг төвийн сүлжээнд нийлүүлж байгаа аж.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Хэнтий аймгийн Чингис хотод өнөөдөр эхэлж, тамирчид гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж байна.

Эрэгтэй 73 кг-ын жинд 2024 оны тавдугаар сараас хойш барилдаагүй байсан дэлхийн аварга Ц.Цогтбаатар барилдаж байгаа нь тэмцээнийг онц сониролтой болж буй. Гавьяат маань сая ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Л.Анхзаяатай шөвгийн наймд барилдаж, нэмэлт цагт үүрэх мэхээр цэвэр ялан шөвгийн дөрөвт үлдлээ.  

Шөвгийн дөрөвт Б.Эрдэнэбаяр-Л.Энхдөл, О.Уранбаяр-Ц.Цогтбаатар барилдахаар болов. 66 кг-ын жинд ДАШТ-ээс хошой медаль авсан Ё.Басхүү энэ жинд барилдсан ч эхний учраа О.Уранбаярт дийлджээ.

Ангийнхандаа хүчирхийлүүлсэн хохирогч эмэгтэйн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “19 настайдаа СУИС-ийн долоон залууд хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн асуудлыг бид зүгээр сонсоод өнгөрч болохгүй. Тэрээр дөрвөн удаа хуулийн байгууллагад хандсан атлаа өнөөдрийг хүртэл асуудлаа шийдүүлж чадаагүй байна. 

Хүчирхийллийн гэмт хэргийг хууль хяналтын байгууллага шударга, шуурхай шийдэх ёстой. Хүчирхийлэл, бэлгийн гэмт хэрэг гэдэг “Хувь хүний асуудал” биш, энэ бол нийгмийн аюулгүй байдал, хүний эрхийн асуудал юм.

Монгол Улсын ууган сургуулиудын нэг, урлагаар дамжуулж нийгэмд соёлыг түгээх ёстой сургуульд удаа дараа ийм хэрэг гарч байгаад харамсаж байна. Бид хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдод хайхрамжгүй хандсанаар ил гараагүй, зориглоогүй, нуугдаад өнгөрсөн хэдэн ч хүн энэ хор уршгийг ганцаараа үүрч, сэтгэл зүй, бие махбод, амьдралынхаа туршид хохирсоор ирсэн байж болзошгүй.

Бусад улсын жишгээр биеэ хамгаалах чадамжгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох нь маш хүнд хэлбэрийн хүчирхийллийн гэмт хэрэгт тооцогддог бөгөөд хохирогчийн эрх ашгийг хамгаалах чиглэлд төр, хууль хяналт, байгууллагын түвшинд бүх арга хэмжээг авч ажилладаг.

Харин бидэнд эсрэгээрээ хохирогчийг ганцааранг нь үлдээдэг, хуулийн байгууллагад хандсан ч шийдэлгүй удаашруулдаг, “Асуудлаа ярихаар өөрөө нэр нүүрээ барна” гэж айлгадаг, улмаар хүчирхийлэл чимээгүй, хэвийн мэт үргэлжлэх хөрс бүрддэг. Тиймээс энэ асуудлыг “зүгээр нэг шуугиан” гэж харах бус, шударга ёс, хүний эрх, ирээдүй хойчоо хамгаалах асуудал гэж үзэн хариуцлагын тогтолцоог сайжруулах ёстой. Уг асуудлаар хууль, хяналтын байгууллага шударгаар шийдвэрлэж ажиллаж байна уу гэдэг дээр хатуу хяналт тавина” гэлээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоох замд 2024 оны нэгдүгээр сарын 25-ны шөнө хүнд даацын автомашин, “Патрол” маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан.

Ослын улмаас хүнд даацын автомашинд тээвэрлэж явсан шингэрүүлсэн хий дэлбэрч тухайн орчинд явганаар болон тээврийн хэрэгслээр зорчиж явсан дөрвөн иргэнээс гадна галыг унтраахаар очсон онцгой байдлын байгууллагын гурван албан хаагч амиа алдсан билээ. 

Тус ослын хохирогчдын ар гэрээс өнөөдөр /2026.01.23/  олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ.

https://www.facebook.com/share/v/1HmdcNC4C4

Хохирогч Б “Нөхрөө алдаад гурван хүүхэдтэйгээ үлдсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх биднийг хүлээн авч уулзаасай гэж хүсч байна” гэв.

Мөн хохирогч Г “Би аавыгаа алдсан хар дарсан өдрөөс хойш хоёр жил өнгөрлөө. Өнөөдөр хэн ч биднээс уучлалт гуйсангүй. Монголын төр иргэдээ хөсөр хаялаа. Аав минь зүгээр л амьд мумми болсон. Маш их гомдолтой байна” хэмээн ярилаа.

Дүнжингаравын дэлбэрэлтээс болж амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэн өнөөдөр 18:00 цагт Сүхбаатарын талбайд зул өргөнө.

Эх сурвалж: ZUV.MN

16 настай Ч.Ш охины амь насыг хөнөөсөн Ц.Д, уг хэрэгт хамжигчаар оролцсон Э.Г, Э.Н нарт холбогдох хэргийн Шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хоёр дахь өдрөө хаалттай болж, шийдвэрээ гаргалаа.

Прокуророос яллагдагч Ц.Д-г 2024 онд 2 удаагийн үйлдлээр хүнийг алах, мөн заналхийлэх, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт буруутай гэж үзэж бүх насаар нь хорих ял онов.

Харин яллагдагч Э.Н, Э.Г нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож цагаатгав.  

Мөн өсвөр насны яллагдагч Х.Э-г арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Zuv.mn

Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 болон 32 настай эмэгтэйн хэргийн шүүх хурал болж өндөрлөлөө. Шүүхээс Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол хэрэгт холбогдогч гурван иргэнийг цагаатгаж суллаад байна. 

Шүүхийн шийдвэр гарсны дараа хохирогч охины ээж Г.Отгонтуяа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.   

Тэрбээр “Энэ гэмт хэрэгт холбоотой гурван шүүгдэгч байсан. Нэг шүүгдэгч нь хуулийн дагуу хариуцлагаа хүлээж ял авлаа. Үлдсэн хэрэгт холбогдсон яллагдагч нар цагаадлаа. 

Өнөөдрийн мөрдөн байцаах алба, хяналтын прокурор нарын хариуцлагагүй үйлдлээс болоод хэрэгтнүүд цагаадаж байна. Миний охины хэрэг дээр 15 мөрдөгч ажилласан. 

Шүүхийн шийдвэрийг бичгээр авсныхаа дараа зохих байгууллагад гомдлоо гаргана. Би тэр Э.Ган-Эрдэнийн ээжээс гарч ирсэн гэх тэр бичлэгийг холбогдох байгууллагад өгсөн. Дараагийн байгууллагад би хандана. Шүүх шударга байгаа. Шүүх юунд үндэслэж шийдвэрээ гаргадаг вэ гэхээр, мөрдөн байцаах алба, прокурор, хяналтын прокурорын бүрдүүлж, үдсэн баримтыг үндэслэж шийдвэр гаргадаг.  

Хэрэг гарах үед хийгдсэн 14 минутын бичлэгийг шүүх хурлын үеэр тавьж үзүүлсэн. Өнөөдөр тэр бичлэгийг олон нийтэд үзүүл л дээ.

Үхсэн хүн үг хэлэх биш гэж, гараас хөтлөх ганц үрийг минь энэ хоёр хоногийн хугацаанд тэр шүүх танхимд… Би асар их гомдолтой байна…

Охины минь хэрэг үнэн зөвөөр шийдэгдтэл би хөлөө хүрэх газар хүртлээ явна. Монгол Улсад шударга ёс гэж байдаггүй гэдгийг харлаа. Гараас хөтлөх ганц үрийг минь яаж байгаа юм бэ. Би асар их гомдолтой байна” гэлээ.

Эх сурвалж: Zuv.mn

16 болон 32 настай эмэгтэйг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болж өндөрлөлөө. 

Шүүхээс Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, харин Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг гэм буруугүйд тооцож цагаатгалаа. Хэргийн талаар хохирогчийн өмгөөлөгчөөс байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр, “Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгалаа. Хэргийн газар дээр Э.Ган-Эрдэнийн ээж очоод бичлэг хийгээд байж байх нь зөв юм уу гэдэг байдлаар хандаж гомдол гаргасан. 

Тэгэхээр анхнаасаа Э.Ган-Эрдэнэ болон Э.Номин-Эрдэнэ нар хохирогчоор тогтоосон байсан гэсэн үг. Энэ хэрэг гурван удаа шүүхээс буцсан. Э.Ган-Эрдэнэ Э.Номин-Эрдэнэ хоёрын энэ үйлдэл оролцоон дээр дүгнэлт хийгээч ээ шалтгаанаар бид гурван удаа шүүхээс буцаасан. 

Хохирогчийн ээжийн хэлдэгчлэн гомдолтой байна. Шүүх шийдвэрээ гаргалаа. Бид хуулийн дагуу дараагийн гомдлоо гаргаад явна. Э.Ган-Эрдэнийн ээжийн дэлгэсэн бичлэгийг нотлох баримтаар аваагүй” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1849pECktK

Гэмт хэргийн бүлэглэлийн хамсаатан, олон улсад эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтэн Монгол Улсад нуугдаж байсныг хуулийн байгууллагын ажилтнууд илрүүлэн баривчилж, ОХУ-ын талд хүлээлгэж өгчээ.

Монгол, ОХУ-ын хуулийн байгууллага Интерполын шугамаар нягт хамтарч ажилладаг бөгөөд гэмт хэрэгтэн солилцох ажиллагааг шуурхай зохион байгуулдаг байна.

Дээр дурвдагдсан этгээд нь ОХУ-д хуулийн байгууллагад шалгагдаж байхдаа гадаадад оргон зайлсан бөгөөд Интерполын шугамаар эрэн сурвалжилсны дүнд манай тал баривчилгааг амжилттай зохион байгуулан Алтанбулаг-Хиагт боомтоор ОХУ-ын талд хүлээлгэж өгчээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу гэмт хэрэг, зөрчлийг мэдээлсэн иргэдийг урамшуулах журам 2025 оны 11-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж 102 аппликэйшныг ажиллуулж эхэлсэн билээ.

Өнгөрсөн 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нийт 126.769 зөрчил баталгаажиж, үүнээс 62.886 зөрчлийн торгууль төлөгдсөн байна.

Үүний дагуу нийт 143.704.400 төгрөгийн урамшуулал олгохоор тооцоо судалгаа хийгдэж, холбогдох байгууллагууд ажиллаж байна 

2026 оны 1 дүгээр улиралд нийт 9112 иргэнд урамшуулал олгохоор төлөвлөсөн бөгөөд урамшуулал олгох систем 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт хаагдсан.

Нийт урамшуулал авах эрхтэй иргэдээс:

  • 5519 иргэн 102 аппликэйшнд IBAN дансаа амжилттай холбосон,
  • 3593 иргэн IBAN дансаа холбож амжаагүй байна.

IBAN дансаа холбогоогүй иргэдийн урамшууллын мөнгөн дүнг дараагийн улиралд шилжүүлэн олгох тул тухайн иргэд 102 аппликэйшнд IBAN дансаа холбох шаардлагатайг анхааруулж байна.

102 апп-д зөрчлийн мэдээллийг хэрхэн өгөх вэ?

Журмын дагуу иргэний мэдээллийн үндсэн дээр илрүүлж, торгууль оногдуулсан зөрчил бүрд:

  • 200 хүртэл нэгжийн торгууль ногдуулсан бол тухайн торгуулийн 20 хувьтай тэнцэх,
  • 200-аас дээш нэгжийн торгууль ногдуулсан бол 10 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор тогтоосон.

Урамшууллыг улирал бүрийн дараа сарын 20-ны дотор олгох бөгөөд иргэд дараах төрлийн зөрчлийг 102 аппликэйшн-ээр дамжуулан мэдээлэх боломжтой.

Үүнд:

  • Явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байршуулсан,
  • Автобусны буудал, зогсоол дээр тээврийн хэрэгсэл байршуулсан,
  • Түр болон удаан хугацаагаар зогсохыг хориглосон газарт тээврийн хэрэгсэл байршуулсан зөрчлүүд хамаарна.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баяраар буюу хоёрдугаар сарын 17-20-ны өдрүүдэд БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтуудыг хаана.

Харин Замын-Үүдийн төмөр замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж, олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллахыг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.

Хилийн авто замын боомтуудын хоёрдугаар сард ажиллах болон түр хаах цагийн хуваарийг дараах хүснэгтээс харна уу.