Сүүлд нэмэгдсэн

Онцлох

Шинэ мэдээ

Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал:

-Сонгуулийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг нь Сонгуулийн ерөнхий хороонд байдаг. Өнөөдрийн байдлаар сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 50 хоног дутуу байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон нэвтрүүлэг, мөн түүний захиалгат нэвтрүүлэг дөрөвдүгээр сард хоёр удаагийн давтамжтайгаар 16 телевизээр төлбөртэйгөөр нийтэд хүрч байна. Сонгуулийн тухай хуульд зөвшөөрөгдсөнөөс бусад үед сурталчилгаа хийхийг хориглосон. Улс төрийн эрх баригч нам өөрийн давуу байдлыг ашиглан асар их мөнгөөр телевизүүдийг худалдан авч өрсөлдөгч намынхаа эсрэг сурталчилгааг хийж байна. Нэгдүгээрт, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс УИХ-ын сонгуулийн жил эхэлсэн. Уг нь Засгийн газрын тэргүүнд хуулиар олгосон цаг гэж байгаа. Телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрүүд ч бий.

Та өнгөрсөн дөрвөн жил хийсэн ажлаа тайлагнаж болно. Гэтэл хажуугаар нь ард түмний дунд байгаа өр зээл, бухимдал, гадаад руу дүрвэж байгаа асуудлаас тэс өөр өрсөлдөгч намаа намнах зорилготой нэвтрүүлэг цацаж байна.

Энэ бүхэн хууль зөрчиж байгаа учраас Сонгуулийн ерөнхий хороонд хандаж байна. Сүүлдээ энэ үйлдэл нь үндэсний эв нэгдлийн эсрэг үйл ажиллагаа болж байна. Сонгуулийн ерөнхий хороо хуулийн хүрээнд шударга өрсөлдөх боломжийг хангахыг шаардаж байна. Хэрвээ сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хууль бусаар сурталчилгаа хийсэн бол тухайн нам эвсэл, нэр дэвшигч нэрээ татах хүртэл заалт байгаа. Сонгуулийн ерөнхий хорооноос энэ асуудалд анхаарна уу. Энэ байгууллага үүргээ биелүүлэх хэрэгтэй. Нэг нам нь иргэдийн тархи угаах сурталчилгаа хийгээд байвал бусад нам эвсэлд тэгш боломж гарахгүй шүү дээ гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ирэх сарын 9-12-нд Туркийн Истанбул хотноо Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (ДБНХ)-ны олимпын эрх олгох сүүлийн тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнийг Монголын Чөлөөт Бөхийн Холбоо (МЧБХ) зарлалаа.

Уг нь бөхчүүдийг дахин сорилго барилдаан явуулж, хэн ялсан нь олимпын эрхийн төлөө хүч үзэх ёстой байсан ч МЧБХ-ны Удирдах Зөвлөлд ирсэн саналын дагуу журмын нэмэлт өөрчлөлтийг баталснаар багш, дасгалжуулагч, Удирдах Зөвлөлийн шийдвэрээр бөхчүүдийг сонгосон аж. 

Дэлхийн эрхийн тэмцээнд эхний гурван байрт орсон тамирчин Парисын олимпыг зорих тийзээ өвөртлөх юм. 

Одоогоор манай улс таван эрх авсан. Сонирхуулахад АНУ, Японы баг 13 эрх аваад буй бол Иран 11, Куба, Египет тус бүр 10 эрх авсан билээ.

Эрэгтэй:

  • 57 кг З.Занабазар (Улсын аваргын мөнгө)
  • 65 кг Т.Тулга (Улсын аваргын мөнгө)
  • 74 кг О.Сүлдхүү (Улсын аваргын алт)
  • 97 кг Г.Ганхуяг (Улсын аваргын алт)

Эмэгтэй:

  • 53 кг Б.Хулан (Улсын аваргын алт)
  • 57 кг Б.Хонгорзул (Улсын аваргын мөнгө)
  • 76 кг Э.Даваанасан (Улсын аваргын алт)

Сонгомол бөхөөр:

  • 60 кг Батхуягийн Мөнх-Эрдэнэ
  • 97 кг Балтмөнхийн Бадамдорж нар Дэлхийн эрхийн тэмцээнд эх орноо төлөөлнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзаж, 23 дугаар сургуулиар зочлон, Pearson англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцжээ. 

Pearson англи хэлний хөтөлбөрийг манай улс 2022-2023 оны хичээлийн жилд 38 сургуульд туршилтаар хэрэгжүүлсэн бол энэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн 5-6 дугаар ангийн 140 орчим мянган хүүхэд судалж байна. Ирэх хичээлийн жилд Pearson хөтөлбөрийг судлах сурагчдын тоог нэмэгдүүлнэ.
2023 онд батлагдсан Боловсролын ерөнхий хуулиар сурагчдын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар хуульчилсан. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ирэх 2024 оны 9 дүгээр сарын 1-нээс 3 дугаар ангийн сурагчид англи хэл үзэж эхэлнэ. Мөн энэ хүрээнд багш нарыг бэлтгэх, давтан сургах юм. Англий хэлний хөтөлбөрийг хэрэгжилтийг ИБУИНХУ-ын Гадаад хэргийг сайд дэмжихээ илэрхийлж 3 жилийн хугацаанд 10 сая фунтийн дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Pearson англи хэлний хөтөлбөрөөс гадна тус улсын Кембрижийн их сургуультай манай улс боловсролын салбарт хамтран ажилладаг. Энэ хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх ажлууд үе шаттай хэрэгжиж байна.
Мөн дэлхийн хэмжээнд их дээд сургуулиудын эрэмбэ чансааг тогтоодог Times Higher Education байгууллагатай хамтран 2023 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын байгууллагуудын үндэсний эрэмбийг анх удаа тогтоосон. Хамтын ажиллагаа цаашид ч үргэлжилж тодорхой давтамжтайгаар эрэмбэ чансааг шинэчилж байх юм. Үндэсний үнэлгээний тогтолцоогоо бэхжүүлэх зорилгоор бид Английн AQA байгууллагатай мөн хамтран ажилладаг.

Чевнингийн хөтөлбөрийн хүрээнд сүүлийн жилүүдэд манай улсаас Англи улсад 200 гаруй оюутан суралцаж төгсөөд байна. Тэтгэлгийн хэмжээ болон хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ мэтчилэн ИБУИНХУ болон Монгол Улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хоногийн турш Улаанбаатараас, Сан Францискогоос, сошиалаас “ярьцгааж” байна. Олон жил дуугүй явсан гэрч ч ам нээв.

Энэ бүхний уг суурийг нь ухвал С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг хэмээх “төв”-тэйгээр баялгийн хуваарилалт, системийн авлигын асуудал хөндөгдөж буй юм байна.

Ер нь бол Эрдэнэтээс үүдэлтэй гацаад байсан Ерөнхий сайдын томилгоонд С.Зоригийн нэр орж ирснээр аминд нь хүрсэн байх магадлалтай болоод явчихлаа. Цаашлаад энэ хэргийг “хаах” зорилготой үйлдсэн Монгол Улс дахь хүний эрхийн зөрчил, тодруулбал эрүүдэн шүүсэн асуудал олон улсад гарч, “дэлхийн кэйс” ч болох бололтой дог.

Тэгэхээр эдгээрийг анх “Улаанбаатараас ярьсан” эрхэм “…С.Зориг үнэхээр Ерөнхий сайдад яригдаж байсан уу”, “…С.Зоригийг хөнөөсөн хэргийг нэр бүхий хүмүүст яагаад эрүүдэн шүүж хүлээлгэсэн бэ” гэдэг хоёр зүйлийг баталж нотлох үүргийг хүлээчих шиг боллоо.

Гэхдээ эхний асуудлыг нь гэрчлэхээр дор хаяж 10 гаруй хүн гарч ирсэн. Тодруулбал, С.Зоригийн сүүлчийн өдөр хотын төвийн нэгэн ресторанд дээрх тооны улс төрийн хүрээний хүмүүс цуглаж уулзаад зоог барингаа түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр ярьжээ. Тэрхүү хотын төвийн ресторанд С.Зоригтой зоог барьсан хүмүүс нь Х.Хулан, Лу.Болд, Ц.Ганхуяг, Т.Эрдэнэбилэг, А.Ганбаатар, Д.Энхбаатар, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Р.Бадамдамдин, Л.Нарангэрэл, Б.Батбаяр нар юм байна. Тэгвэл тэдний зарим нь ам нээгээд эхэлжээ. Өөрөөр хэлбэл, “…С.Зориг Ерөнхий сайд болох гэж байсан нь үнэн. Тэгж зоог барих үеэрээ ярьсан” гэж батлаад эхлэв. Ер нь бол яг энэ талаар зөвхөн эдгээр хүмүүсээс гадна тухайн үеийн улс төрд идэвхтэй оролцож явсан нэлээд хүн батлан ярих бололтой байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр хүлээн авч байна.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 6 нам, 1 эвслийн хүсэлтийг хүлээн авлаа. Тодруулбал, Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/, Үндэсний эвсэл /МНН-МҮАН/, Их эв нам /ИЭН/, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/, Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, Бүгд найрамдах нам /БНН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгөв. Нам, эвслийн удирдлагууд сонгуульд оролцохдоо Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нам, эвслүүдтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийлээд амжилт хүсэв.

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 22 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгаад Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт  зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа  хоёрдугаар хэсгийн ажлыг эхлэх юм.

Хоёрдугаар хэсгийн /Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын хооронд өрнөж буй улстөрийн “хачир” нэгээр нэмэгдэв. Тодруулбал, өчигдөр /2024.04.25/ хууль хүчний байгууллагаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед ЕТГ-ын даргаар ажиллаж байсан П.Цагаан нар хоорондоо “Ачит Ихт” ХХК-ийн данснаас “Цаглавар” ХХК-ийн данс руу шилжсэн 13.6 сая ам.долларыг “цэвэрхэн” гаргаж авах тухай ярилцсан чатыг олон нийтэд дэлгэсэн юм. Тэгвэл 13.6 сая ам.долларын эх үүсвэр, нэр дурдагдсан компаниудын хамаарал зэрэгтэй холбогдсон үйл явцыг дараах схемээр явагдсан гэж хууль хүчнийхэн үзэж буй аж.

НЭГ. “Ачит Ихт” ХХК нь 2013 он долоодугаар сарын 17-нд Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн овоолгыг ашиглан жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх экспортын бүтээгдэхүүний шинэ үйлдвэр байгуулж ашиглалтад оруулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж байжээ. Тухайн үед “Ачит Ихт” ХХК-ийн хувь хөрөнгийн 34 хувийг эзэмшихээр гэрээ байгуулсан аж. Улмаар 2015 онд гэрээнд өөрчлөлт орж, тус овоолгыг 100 хувь “Ачит Ихт” ХХК эзэмшихээр болсон байдаг.

ХОЁР. Тэгвэл “Ачит Ихт” ХХК болон түүний хувьцааг эзэмшиж буй компаниудын хувьцаа эзэмшигчид нь П.Цагаан болон түүний гэр бүлийнхэн байна. Тодруулбал, “Ачит Ихт” ХХК-ийн 22 хувийг Цаглавар ХХК, 78 хувийг Степпкупер ХХК эзэмшдэг. Харин Степпкупер ХХК-ийн эзэмшигчид нь П.Цагааны эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэг болон тэдний охин, хүү хоёр юм. Харин 13.6 сая ам.долларын асуудалд ороод буй “Цаглавар” ХХК-ийн үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигчээр П.Цагааны эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэг бүртгэлтэй.

ГУРАВ.

Ц.Элбэгдорж: Цагалбарын дансанд байгаа 13 саяыг хөдөлгөх хэрэг гарлаа. Та бэлдэж байх уу

П.Цагаан: За ойлголоо. Яаралтай бэлдэе. Сонгууль ч дөхлөө дөө…

Ийнхүү чаталсан хэсгээс харвал эл мөнгийг сонгуульд ашиглах гэж байсан уу гэх хардлага олон нийтэд төрсөн. Энэхүү зураглалаас харахад, Ачит Ихт ХХК нь 22 хувийн ногдол ашиг нэрээр өнгөрсөн хугацаанд 13.6 сая ам.долларыг “Цаглавар” ХХК-ийн данс руу шилжүүлсэн байна. Харин хамгийн сонирхолтой нь, Цаглавар ХХК нь 2016 онд уул уурхайн зөвлөгөө өгөх чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Тус аж ахуйн нэгж нь Ачит ихт ХХК-ийн 22 хувийн ногдол ашгийг авахаас өөр ямар нэгэн төрлийн үйл ажиллагаа явуулаагүй байна талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн юм.

ДӨРӨВ. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Ачит Ихт” ХХК-ийн 34 хувийг төрд буцаан авах, 2015 онд “Үйлдвэрт ашиггүй тул эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй” гэх дүгнэлт гаргасан Ажлын хэсгийн албан тушаалтнуудыг шалгах, алдагдсан боломжийг сүүлийн 8 жилийн хугацаагаар тооцож нөхөн төлүүлэх шийдвэрүүдийг гаргасан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд “Ачит Ихт” ХХК нь хоёр компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, катодын зэсийг худалдан борлуулж 1.6 ИХ НАЯД төгрөг олжээ.

Тодруулбал, Noble resources international ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ачит ихт ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 2014-2020 он хүртэлх хугацаанд нийт 54,880 тонн катодын зэсийг хөрөнгө оруулалтын төлбөрт авахаар гэрээ байгуулсан байна. Мөн цагдаагийн байгууллагаас Ачит ихт ХХК Fortune I-Trade PTE компанитай нууц гэрээ байгуулан 2018-2023 онд нийт 41,527 тонн катодын зэсийг экспортлохдоо 1 тонн тутамд 330-350$ долларын хөнгөлөлт эдлүүлэх гэрээ байгуулан тус компанид нийт 14,5 сая долларын хөнгөлөлтийг эдлүүлж давуу байдал үүсгэсэн байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна гэсэн юм. Тус компанийн 100 хувийн хувьцааг П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг эзэмшдэг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг үргэлжлүүлэн хийж эхлэх юм.

Хоёрдугаар хэсэгт /Төмөр замын гармаас Улиастайн гүүр/ хүртэлх авто замыг тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улсын Их Хурлын Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо өнөөдөр /2024.04.26/ хуралдан Ажлын хэсэг байгуулах тухай Дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх заалт, 28.4 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн талаарх холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Д.Одхүүгээр ахлуулан, АН-ын дэд дарга Ж.Баярмаа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ж.Ган-Эрдэнэ, АН-ын даргын зөвлөх Г.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны ахлах зөвлөх Д.Ядамжав нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтоолын төсөлд тусгасан хэмээн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулав.

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд, энэхүү дэд хороо нь УИХ-ын бүтцийн байгууллага болох Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд байгуулагддаг гэдгийг онцлоод, тус байнгын хорооны зөвлөхийг бүрэлдэхүүнд нь багтаах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Г.Ганболдын гаргасан саналыг Дэд хорооны гишүүд дэмжсэн бөгөөд Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн талаарх холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг санал нэгтэйгээр баталлаа.  

Тус ажлын хэсгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Д.Одхүү ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Төрийн байгуулалтын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Б.Хатантуул, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ж.Ган-Эрдэнэ, АН-ын даргын зөвлөх Г.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны ахлах зөвлөх Д.Ядамжав нар ажиллах боллоо.

Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийн судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах ажлыг зохион байгуулж үр дүнг 2024 оны 5 дугаар сарын 15-ны дотор танилцуулахыг Ажлын хэсэгт дээрх тогтоолоор даалгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурал зудын хүндрэлийг даван туулахад нь малчдадаа дэмжлэг үзүүлэх, мал аж ахуйн салбарын цаашдын хөгжлийн цогц бодлогыг боловсруулах, үүнтэй холбоотой хууль тогтоомж батлахад онцгой анхаарч байна. Монгол малчин, Монгол газар шороо буюубэлчээр,Монгол мал гурав бол Монгол орон өнө мөнх орших тулгын гурван чулуу юм. Малаа, малчнаа, бэлчээрээ хайрлаж байж бид Монголоо авч үлдэнэ гээд малчин, бэлчээр, мал гурвын тулгамдсан асуудлын талаар санал бодлоо хуваалцаж, шийдэх гарцыг танилцуулсан юм.

Тухайлбал, малын мах, ноос, сүү, арьс шир гээд ашиг шим, түүхий эд нь үнэд хүрэхгүй байгаагаас болж малчдын орлого нэмэгдэхгүй байна. Малчдын нийгмийн асуудал ихээр хуримтлагдлаа. Ядуурал хөдөөд илүү байгаа. Боловсрол, соёлын гэх мэт нийгмийн үйлчилгээ хот суурингийнхантай адилгүй байна. Малчид эмнэлгийн тусламж, үйлчилгээнд бүрэн, тогтмол хамрагдаж чаддаггүй. Энэ бүхнээс болж малчдын дундаж нас хот, суурин газрынхнаас бага байгаа. Малчдын залгамж халаа санаа зовоосон асуудал болсон. Нийт малчдын дунд залуу малчдын эзлэх хувь 1992 онд 35 хувь байсан бол 2023 онд 24 хувь болж буурсан байна гээд малын тооны өсөлт нь чанарын өсөлтдөө саад болж байгааг онцлоод боловсруулах үйлдвэр хөгжөөгүйгээс гаднын зэх зээлийг түүхий эдээр хангагч, хавсарга улс болж хувирлаа. Малын гаралтай түүхий эдийн үнэ унаж, хонины нэхий л гэхэд тал хайрцаг тамхины үнэд ч хүрэхгүй болсон байна гэв.

Мөн тэрбээр, уур амьсгалын дулаарал, ган гачиг, цөлжилт хуурайшилт дэлхий нийтийн зовлон болсон. Манай улсын хувьд малын тооны хойноос хэт хөөцөлдсөнөөс бэлчээр хомсодсон. Бэлчээрийн талбай 1970-аад оныхоос 20.0 сая га-гаар буураад байна. Нийт бэлчээрийн 40 хувь нь 1-3 дахин, 25 хувь нь 3-5 дахин, 20 хувь нь олон дахин даац хэтэрсэн гэсэн судалгаа байдаг. Нийт бэлчээрийн 78 хувь хөрсний элэгдэлд өртөж, цөлжилт эрчимжиж байна гээд эдгээр мал, малчин, бэлчээрийн асуудлыг цогцоор нь нэг мөр шийдэх шаардлагатай гэж хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн, УИХ, Засгийн газар энэ цогц реформын үзэл баримтлалыг дэвшүүлж, холбогдох хуулиудыг батлан гаргаж байна. Энэ реформын үзэл санаа “Уламжлалт мал ажахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай”, “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулиудад туссан. Малчин өрхүүд хамтарснаар ҮЙЛДВЭРЛЭГЧ-БОРЛУУЛАГЧ-НЭМҮҮ ӨРТӨГ БҮТЭЭГЧ-АШГИЙГ ХҮРТЭГЧ болно. Эдгээр хуулиудын хамгийн гол үзэл баримтлал бол малчид МАЛЧИН ӨРХИЙН ХОЛБООНДОО НЭГДЭЖ,малчдын хөдөлмөр, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалтаа ХОРШИХ явдал юм. Тиймээс МАЛЧИН ӨРХИЙН ХОЛБОО буюу МӨНХ холбоогоо байгуулж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэн хамтарч, амьдралдаа, аж ахуйдаа ШИНЭ ЭРГЭЛТ гаргахыг Та бүхэндээ хандан уриалъя. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн монгол ардын зүйр үг бий. Арав хорин гэрээрээ, баг сумаараа нэгдэн нийлж, хөдөлмөрөөрөө хоршиж, түүнийг нь төрөөс бодлого, хөтөлбөр, зээл, хөрөнгө оруулалтаар дэмжих нь РЕФОРМ үр дүнд хүрэх гарцаагүй зөв зам гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс 305.000 малчинтай, 200.000 малчин өрхтэй. Нэг малчин өрх дунджаар 5 гишүүнтэй гэвэл 1.000.000 хүний амьжиргааны асуудал энд яригдаж байна. Тиймээс дор хаяж 1.0 сая хүний ирээдүйг элбэг дүүрэн, сайн сайханд хөтлөх энэ замаар хамтдаа алхацгаая. “Мал дагавал ам тосоддог”-ийн бодит жишээг хэрэгжүүлж, Монголын хөгжлийн эдийн засгийн хүчирхэг шинэ тулгуурыг сэргээж, таван эрдэнэ мал сүргийнхээ буяныг эдэлж, сайхан амьдрахыг Та бүхэндээ хүсэн ерөөе гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *