ХМСХ: Айрагдсан морьдыг сэрвээний өндрөөр дахин хэмжихгүй, хуулиа дагана

0

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хязаалан морьдын уралдаанаар эхэлсэн. Гэвч түрүүлж ирсэн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Д.Жаргалсайханы Халтар хээр үрээ мөн дөрөвт хурдалсан Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Ж.Дэмбэрэлсайханы Бор үрээг сэрвээний өндрөөр дахин хэмжиж хасах асуудал яригдсан.

Тэгвэл уг асуудалд Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр,

“ХХААХҮ-ийн сайдын саналаар Айрагдаж, түрүүлсэн морьдыг дахин хэмжсэн. Гэвч энэ журмаар цаашид явах боломжгүй, зөвхөн хуулиараа явах нь зүйтэй. Айрагдсан морьдыг дахин хэмжихэд барианаас гарах морьд болон барианд орж ирсэн морьдын хэмжээс бага зэрэг зөрж байна. Хэдхэн мм-ээр зөрж байна.

Энэ нь бидний ажилд ч мөн хүндрэл учруулж байна. Тиймээс уг асуудлыг дахин нарийвчлан судалж, дүрэм журамдаа оруулах хэрэгтэй гэж Хурдан морины салбар хороо хуралдлаа” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *