Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Б.Норовсамбуугийн гоё хээр азарга түрүүллээ
Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Б.Норовсамбуугийн гоё хээр азарга үрээ түрүүллээ.
Энэ жилийн хурдан азарганы уралдаанд 54 азарга гараанаас гарч, 22 км-т уралдлаа.Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Б.Норовсамбуугийн гоё хээр азарга үрээ түрүүлж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Нийслэлийн алдарт уяачД.Даяндэмид хонгор азарга аман хүзүүнд хурдаллаа.
Айргийн гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын МУ-ын тод манлай уяач Т. Ууганбаярын уулс хүрэн,
Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уяач Б.Пүрэвжаргалын бор,
Айргийн тавд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан тус тус орлоо.