Төгрөгийн харилцах 2.1 их наяд, валютын хадгаламж 66.9 тэрбум төгрөгөөр өсжээ

0

ҮСХ-ноос мэдээлснээр мөнгөний нийлүүлэлт энэ оны 6 дугаар сарын эцэст урдчилсан гүйцэтгэлээр 31.4 их наяд төгрөг болжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.8 их наяд төгрөгөөр буюу 13.8 хувиар өссөнийг ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын ахлах статистикч С.Норов танилцуулж мэдээллээ.

Мөнгөний нийлүүлэлт өсөхөд:

  • Төгрөгийн харилцах 2.1 их наяд төгрөгөөр буюу 40.5 хувиар,
  • валютын хадгаламж 669.5 тэрбум төгрөгөөр буюу 14.8 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 6 дугаар сарын эцэст урдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 8.1 тэрбум төгрөгөөр буюу 0.7 хувиар буурч, харин өмнөх оны мөн үеэс 63.6 тэрбум төгрөгөөр буюу 6.1 хувиар өсжээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ: Энэ оны эхний хагас жилийн урдчилсан гүйцэтгэлээр 11.1 их наяд төгрөг болов. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 3.1 их наяд төгрөг буюу 38.2 хувиар, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 10.6 их наяд төгрөг болж, 3.2 их наяд төгрөгөөр буюу 44 хувиар өсжээ.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ: Мөн эхний хагас жилд 9 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарчээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *