Голын эрэг дагуу байрлуулсан камер 1 километрийн радиусыг хянаж, 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна
✅Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голын эрэг дагуу иргэдийг голын усны ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж аюулгүй байдлыг хангах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд “Мандал даатгал” ХХК-тай хамтран Туул голын аюултай бүсүүдийг тодорхойлж, нэн шаардлагатай 5 байршилд хяналтын камер байршуулсан. Эдгээр камер нь нэг чигийн болон 360 градус эргэдэг бөгөөд 1 километрийн радиусыг хянаж, цагаан хоолойгоор дуут сэрэмжлүүлгийг 200 метр зайд иргэдэд хүргэж байна.
✅Цаашид нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлөөс 210 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлэн Туул гол дагуу дахин 8 байршилд камер байршуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
✅Голын эрэг дагуу хяналтын камер суурилуулан, иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт тавьж, голын усны ослоос сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг газар дээр хүргэн, усны ослоос урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн технологийг ийнхүү нэвтрүүллээ.