Баянзүрх дүүрэг төсвийн тодотголоор үерийн дараах орчны тохижилт, борооны ус зайлуулах шугам сүлжээний зардлыг суулгалаа

0

Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаан 71,4 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хуралдаанаар дүүргийн 2023 төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах, дүүргийн төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын хагас жилийн тайланг танилцууллаа.

Үүнээс онцолбол, Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас үерийн далан нурах, гол усны түвшин нэмэгдэж, зарим хороо, байр орон сууц усанд автах зэрэг асуудалтай нүүр тулсан.

Тиймээс Сэлбэ, Улиастай голын үерийн далан орчмын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх 500 орчим сая төгрөгийг төсвийн тодотголоор суулгалаа. Мөн бороо орох бүрд үерт автаж, тог цахилгаангүй болдог 8-р хорооны алдарт УС-15 хотхоны борооны ус зайлуулах шугам сүлжээ, угсралтын зардлыг төсөвт суулгаж шийдвэрлэлээ. 

Дашрамд дурдахад 2023 онд Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 67 төсөл арга хэмжээ, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 21 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна.

сонин mn
сонин mn
сонин mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *