Скүүтерийн компанийн ажилтанд хоёр сая төгрөгийн торгууль оноожээ

0

Олон нийтийн сүлжээнд иргэний дүрс бичлэгийг санаатайгаар тавьсан скүүтерийн компанийн ажилтанг цагдаагийн байгууллагаас шалгаж байгааг мэдэгдсэн. Энэ хэргийг Зөрчлийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллага шалгаж байсан бөгөөд тухайн компанийн ажилтанд торгох ял оноожээ.


ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, цахим хуудаст байгууллагын эд хөрөнгийг гэртээ авч тавьсан иргэний бичлэгийг нийтэлсэн компанийн ажилтанг бусдын  гэрт зөвшөөрөлгүй орж, дуу дүрсний бичлэг хийсэн гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа.

Энэ хэргийн тухайд авч үзвэл Зөрчлийн тухай хуулийн 6.22.1 заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж шалгаж байгааг мэдэгдсэн.

Тус заалтад “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний бичлэг хийсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэн скүүтерийг хулгайлсан, эсэхийг ч шалгаж байгаа аж.

Тухайн компанийн ажилтны гаргасан  үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасан зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны дүрсний бичлэг хийх /1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгагдаж байсан юм.

Улмаар уг хуульд иргэнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Тиймээс хуулийн дагуу тус компанийг хоёр сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *