С.Бямбацогт: Төрийн машиныг хувийн ажилд ашиглахаас сэргийлж дугаарын өнгийг өөрчилнө
Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарын дэвсгэр өнгө солих талаар ЗТХЯ-аас мэдээлэл хийлээ.
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Дарга нар төрийн машиныг хувьдаа хэрэглэж байна гэх шүүмжлэл байдаг. Төрийн өмчийн машины дугаарын өнгийг солисноор төрийн машин хаана явж байгааг хүмүүс ил тод мэддэг болно. Хэн хаана төрийн машиныг унаад явж байгааг иргэд мэддэг болох, иргэдийн оролцоотойгоор төрийн хяналтыг бий болгох зорилгоор энэ ажлыг хийж байна.Хоёрдугаарт, нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилготой. Өнөөдрийн байдлаар төрд бүртгэлтэй 14 мянга орчим машин байна. Үүнээс суудлын болон ачааны, технологийн болон нийтийн автобусууд дугаарын өнгө солихгүй.Улсын дугаарын өнгө солих 5300 орчин суудлын машин, 2100 орчим ачааны машин байна.
Манай салбарт буюу Зам тээврийн хөгжлийн яаманд 1200 орчим машинбүртгэлтэй байдаг. Эдгээр машины дугаарыг аль болох хямд хурдан хугацаанд хямд зардлаар өнгийг нь солино.Монгол Улсад улсын дугаарын 40 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс хамгийн хурдан үйлчлэх компанитай бид гэрээ байгуулаад ирэх 7 хоногт энэ ажыг дуусгана.Төрийн энэ олон машин сэлгүүцэхээ больчихвол түгжрэл багасч, төрийн мөнгө, шатахуун түлшийг хэмнэнэ.” гэв.