Автомашины сугалаа зохион байгуулсан иргэнийг 20 мянгаар торгожээ

0

Цахим орчинд автомашины сугалаа зохион байгуулсан иргэнийг 20 мянган төгрөгөөр торгожээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас 2023 оны наймдугаар сарын 16-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн “иргэн Г нь цахим хаягаар олон нийтийн сүлжээ фэйсбүүк орчинд эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулсан” гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг бүртгэлд авчээ.

Улмаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулж 2023 оны наймдугаар сарын 21-ний өдөр иргэн “Г”-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногнуулсан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *