ОБЕГ: Хан-Уул дүүрэгт байрлах байранд гал гарч, утаажилтын бүсээс долоон хүүхэд, 23 том хүнийг гаргалаа

0

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо есөн давхарт гал гарч, утаажилтын бүсээс 30 хүнийг аюулгүй гаргажээ.

Тодруулбал, Энэ сарын 24-ний өдрийн 19:36 цагт дээрх дуудлага мэдээлэл ОБГ-т ирсэн бөгөөд тус дүүргийн ОБ-ын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн байранд эд зүйлс, тагт шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна. Мөн утаажилтын бүсээс тус орцны 30 иргэн /том хүн 23, хүүхэд 7/-ийг аюулгүй газарт гаргасан.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *