ӨРГӨМЖИТ КОНСУЛУУДЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛНО

0

Гадаад харилцааны яамаас хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын ээлжит 10 дугаар уулзалт Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Өнөөдрийн байдлаар хилийн чанадад Монгол Улсыг төлөөлж 75 Өргөмжит консул 49 оронд ажиллаж байна. (Европ, Ойрхи дорнод, Африкт-38, Ази, Номхон далайн орнуудад-27, Америк тивд-10).
Өргөмжит консулууд Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, гадаад харилцааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт, жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад томоохон хувь нэмэр оруулж ирсэн.
Тус уулзалтыг 1998 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд коронавируст цар тахлын улмаас завсарлаад байсан юм.

Жич: Өргөмжит консулуудын уулзалт, хэлэлцүүлгийн нэгдсэн арга хэмжээ маргааш 2023.09.08-ны 9:30 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж үг хэлнэ.
Та бүхэн нээлтийн арга хэмжээний үеэр хүрэлцэн ирж зочдоос мэдээлэл яриа авах боломжтой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *