Далан давхрын оршуулгын газрын 15 мянган булшийг чандарлалаа

0

Чингэлтэй дүүргийн Самбалхүндэв буюу олон нийтийн хэлж заншсан Далан давхрын оршуулгын газарт “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн” барьж байгаа билээ. Тэгвэл тус оршуулгын газрын бурхан болоочдын чандарыг залж, мөнхжүүлэх ажлыг өнөөдөр буюу есдүгээр сарын 9-ний өдөр хийсэн байна.

Ингэхдээ бурхан болоочдын чандрыг хоёр төрлөөр залжээ. Тодруулбал,

  • суварганд
  • модны хөрсөнд залсан байна.

Талийгаачдын чандрыг ар гэрийнхнийх нь оролцоотойгоор холбогдох шашны зан үйлийг хийж гүйцэтгэн мөнхжүүлжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр нийт 10 га талбай дахь 14,623 талийгаачийн булшийг холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн газраас гарган чандарлаж, хотын баруун, зүүн зүгт байрлах “Улаанбаатар буян” компанийн чандарлах төвүүдэд түр хадгалж байсан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *