ХАН-УУЛ ДҮҮРЭГ ХОГ ТЭЭВРИЙН ТАВАН АВТОМАШИНААР ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙЛЭЭ

0

/2023.09.12/ Хан-Уул дүүрэг хог тээврийн байгууллагуудынхаа үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр жил бүр хог тээврийн автомашины парк шинэчлэлийн ажлыг үе шаттай хийж ирсэн.

Тухайлбал дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөр, “Хоггүй Хан-Уул” аяны хүрээнд дүүргийн хөрөнгө оруулалтаар 2021-2023 онд хог тээврийн 28 автомашинаар парк шинэчлэл хийсэн. Тодруулбал:

  • 2021 онд 8тн хог шахаж ачих үйлдэлтэй 4 камаз,
  • 2022 онд 5тн хог шахаж ачих үйлдэлтэй Hyundai HD 78 маркийн 6, автомашин, тусгай зориулалтын 2 автомашин,
  • 2023 оны нэгдүгээр сард 11 автомашинаар тус тус парк шинэчлэл хийсэн бол өнөөдөр дахин 5 хог тээврийн автомашиныг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тохижилт үйлчилгээний байгууллагууддаа хүлээлгэн өглөө.

Энэ талаар дүүргийн Засаг дарга Ж.АЛДАРЖАВХЛАН: “Хан-Уул дүүрэг сүүлийн гурван жилийн дотор 28 автомашин шинээр авч, парк шинэчлэл бүрэн хийлээ. Өнөөдөр таван автомашин хүлээн авч байна. Тус автомашинууд нь дүүргийн Яармаг, Нисэх буюу гэр хорооллын бүсэд түлхүү явж, хог тээврийн ачилт хийнэ.  Учир нь тус автомашинуудын хүчин чадал нь 4тн-ийн даацтай,  гэр хорооллын бүсэд хог тээврийн үйлчилгээнд явах зориулалттай юм. Цаашид Хан-Уул дүүрэг хог тээврийн менежментийг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллана. Өнөөдөр шинэ автомашин гардан авч байгаа тохижилт, үйлчилгээний байгууллага, жолооч нар хариуцсан ажлаа чамбай хийж, хог хаягдлыг хувиарын дагуу шуурхай ачиж тээвэрлэх чухал юм” гэв.

ХОГГҮЙ ХАН-УУЛ ЭКО ДҮҮРЭГ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *