Эрдэнэс Тавантолгой” нүүрсний анхны цахим арилжааг амжилттай зохион байгууллаа

0

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани Монголын Хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг өнөөдөр амжилттай зохион байгуулав.  

Энэ удаад 32 мянган тонн коксжих нүүрсийг арилжлаа. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” компани БНХАУ-ын талд уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллароор борлуулж ирсэн бол өнөөдөр хил нөхцөлөөр нэг тонн нүүрсийг 179.1 ам.доллароор борлууллаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *