Т.Бадамжунайн хэргийг “харж үзэх”-ийг шашны томчууд Ерөнхийлөгчөөс гуйжээ
ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайн хэргийг өнөөдөр /2023.09.18/ шүүхэд шилжүүлнэ гэсэн мэдээллийг урьдчилан өгөөд буй. Т.Бадамжунайг “Шувуу” ажиллагааны хүрээнд гаднаас авчран, саатуулан шалгаж байгаад, Үндэсний их баяр наадмын өмнө суллаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.
Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн,
Прокурорт шилжүүлэв: Ц.Мөнх-Оргилоор зуучлуулж, “Эрдэнэт”-ээс $6.3 саяыг “унагасан” гэгддэг Т.Бадамжунайн хэргийг шалгаж дуусжээ гэх бичвэрийг ЭНД ДАРЖ, уншина уу.
Хөшигний ард яригдаж буйгаар, түүний эхний мэдүүлгүүдэд үндэслэн, хэд хэдэн хүнээс мэдүүлэг авсан ч хэргийн явц төдийлөн эрчимжиж өрнөөгүй гэгдэж буй.Улмаар Т.Бадамжунайн асуудлаар шашны томоохон төлөөллүүд “Шашны үйл хэргийг идэвхийлэн дэмжиж, монголд буддын шашин тогтвортой хөгжих, хүн ардын сэтгэл санаанд энхжин нөлөөлөх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан” гэх агуулгаар хэргийнх нь зарим агуулгыг “харж үзэх”-ийг Төрийн тэргүүнээс гуйж, албан ёсны бичиг үйлдэн өгсөн гэх мэдээлэл байна.
Уг бичиг үйлдэж өгөх хүсэлтийг өмгөөлөгчдийнх нь зүгээс тавьсан гэх бөгөөд өмгөөллийн үйл ажиллагааг Т.Бадамжунайн охины хуулийн фирм үзүүлж байгаа ажээ. Т.Бадамжунайн хувьд буддын шашныг бишрэн шүтэж, олон тооны сүм хийд босгох, уул хайрхад тахих, бурхан тахил бүтээн амилуулах, лам нарыг сургах зэрэг үйл хэрэгт идэвхийлэн оролцож, энэ чиглэлд нэлээдгүй ажлыг хийсээр ирсэн түүхтэй нэгэн юм.Олон нийтийн зүгээс том хэргүүдийг Монголын шүүх хэрхэн дэнслэх нь үү гэдгийг анхааралтай харж буй. Тиймээс ч шүүх эрх мэдэлд хамгийн ойр нөлөөлөлтэй байж болох Ерөнхийлөгчийн инститүцийг хэргүүдэд нөлөөлөх үү гэх асуулт давхар үүсээд байгаагийн нэг илрэл нь энэ юм.