Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтын бүртгэл үргэлжилж байна

0

Гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийх арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээг хийх мэдлэг, ойлголт, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ”-ын бүртгэл явагдаж байна.

Мэргэшүүлэх сургалтын бүртгэлийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 206 тоотод хийнэ. Холбоо барих утасны дугаар: 51-263549, 80180990, 94080618

Элсэхийг хүсэгчид нь дараах материалыг батлагдсан маягтын дагуу бүрдүүлсэн байна. Маягтыг эндээс татаж авна уу. Үүнд:

  • сургалтад элсэхийг хүссэн өргөдөл;
  • элсэлтийн анкет;
  • иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • дипломын хуулбар тус бүр 1% (магистр дипломын эх хувийг авч ирэх, гадаад хэл дээр бол орчуулгын хамт);
  • мэргэшлийн сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
  • сүүлийн нэг жилд авахуулсан 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь;
  • бүртгэлийн хураамж 15,000 төгрөгийг (Төрийн сангийн 100900031406 дансанд) төлсөн баримт.

Жич: Холбогдох материалыг бүрдүүлэн, ажлын өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд өөрийн биеэр бүртгүүлнэ.

ГАМШИГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *