“Халамжаас хөдөлмөрт” нэгдсэн өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна

0

НЗДТГ-аас “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор есдүгээр сарын 23-ны өдрийн 07.00-18.00 цагийн хооронд Автомашингүй өдрийг зохион байгуулж буй.  “Автомашингүй өдөр-2023” арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар “Халамжаас хөдөлмөрт” нэгдсэн өдөрлөг, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Өдөрлөгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, томоохон ажил олгогч 10 гаруй байгууллага, 60 орчим бичил бизнес эрхлэгч оролцож байна.

“Халамжаас хөдөлмөрт” нэгдсэн өдөрлөгөөр өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч иргэдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарч, ажлын байранд бүртгэх, байнгын болон цагийн, түр ажлын байранд зуучлах үйлчилгээ үзүүлж буй. Мөн иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр ханган, нийгмийн халамжийн үйлчилгээний талаарх мэдээлэл, зөвлөгөө өгч, хөдөлмөр, халамжийн салбарын хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, сурталчилгааг үзүүлж байна.

Иргэд хөдөлмөр, халамжийн үйлчилгээг нэг дороос хүргэх зорилго бүхий тус өдөрлөгийг зорьсноор 700 орчим байнгын, 300 гаруй цагийн ажлын байр, 1️00 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээс сонголт хийх боломжтой юм.

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ГАЗАР

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *