Нийт шүүгчийн хуралдаан болно

0

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдөр товлолоо.

Хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн Шүүх байгуулах тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөлтэй холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал хүргүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

“Давж заалдах шатны шүүх хуралдаанд бэлтгэх ажлын бүрдэл, хугацааны хуваарилалт, дарааллыг тогтоох, бэлтгэл хуралдаан хийх журам”-ын төслийг танилцуулж, Иргэний зориг ногоон намын даргаар Б.Батбаатарыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан өргөдлийг хэлэлцэх юм.

Нийт шүүгчийн хуралдааны дараа  Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам”, “Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд бэлтгэх журам”-уудын хавсралтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр товлов.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *