Нийслэлийн аж ахуйн хамаарах ТҮ-ний албан тушаалыг төрийн захиргааны ангилалд багтаах санал гаргажээ

0

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар саяхан нийслэлийн гол ажлыг нугалдаг тохижилт үйлчилгээний салбарын ажилчидтай уулзсан. Энэ үеэрээ 2024 онд ТҮК-ийн ажилчдын цалин болон ажлын техник, тоног төхөөрөмжийг сайжруулж өгөхөө амласан.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Нийслэлийн аж ахуйд хамаарах төрийн үйлчилгээний албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтгах өөрчлөлтийг Төрийн албан тухай хуульд оруулах саналыг гаргасан байна.

Уг саналыг “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэх төслүүдэд багтаажээ.

Хэрвээ нийслэл Улаанбаатар хотын аж ахуйн хамаарах төрийн үйлчилгээний албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд багтааж, адилтган авч үзвэл нийслэлийн үйлчилгээний ажилчид тэр дундаа тохижилт үйлчилгээний салбарынхны цалин нэмэгдэнэ гэсэн үг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *