Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд түлш тээвэрлэж явсан машин онхолдож, жолоочийг эсэн мэнд гаргажээ

0

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн Ногоон дов гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 63 км, сумын төвөөс урд зүгт 48 км-т/ Шатахуун тээвэрлэгч автомашин онхолдож жолооч нь хавчуулагдсан тухай тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 00:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 43 тонн түлш тээвэрлэж явсан “ND4250” загварын зүтгүүр онхолдож жолооч 39 настай эрэгтэйг автомашины бүхээгнээс эсэн мэнд гаргасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *