ЦТЭ: Цэргүүдийн шинжилгээний хариу гурван цагийн дараа гарна, ханиадтай цэргүүд их байна

0


Зэвсэгт хүчний 326 дугаар ангид өнгөрөгч сарын 20-ны өдөр цэрэгт татагдсан 21 настай оюутан нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хүүгийн ар гэрийнхэнд энэ тухай мэдээллийг утсаар хэлж  “Хүү чинь унтаад сэрсэнгүй, ирж цогцсыг нь хар” хэмээн утсаар хэлжээ. Эл золгүй явдлыг талийгаачийн ээж, аав үл зөвшөөрч манай сайтад хандсан юм. 

Алба хаагчдыг 8 төрлийн ерөнхий шинжилгээ, 14 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж байна

Гарсан хэрэг явдалтай холбоотойгоор дотоод хяналт шалгалтынхан ажиллаж байгаа гэдгийг ЗХЖШ-аас мэдээлсэн. Тэгвэл яг одоо Цэргийн төв эмнэлэгт тус ангийн хугацаат цэргийн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 49 алба хаагч үзлэгт хамрагдаж байгаа гэдгийг Цэргийн төв эмнэлгээс мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *