АМЕРИКИЙН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ДЭД САЙД Б.СОЛОНГОО ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

0
400502943_762637685895320_3154728605963739607_n

Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Хууль зүйн яамны Гадаад дахь Прокурорын хөгжлийн туслалцаа, сургалтын албаны /OPDAT/ Ази, Номхон далайн бүсийн захирал Е-Тин Ву тэргүүтэй прокурор, хууль сахиулах байгууллагын төлөөлөгчдийг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Цаашид авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд харилцан туслалцаа үзүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *