УГТЭ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЫН ЦУВРАЛ СУРГАЛТАД 670 ГАРУЙ ХҮНИЙГ ХАМРУУЛЛАА

0

Эрүүл мэндийн салбар анх удаа үйлчилгээний стандарттай болсон. Салбарын хэмжээнд энэ оны долдугаар сарын 26-наас мөрдөж эхэлсэн “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандартын хэрэгжилтийг хангах зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэг “Үйлчлүүлэгчийг дэмжих орон тооны бус зөвлөл”-ийг байгуулан, стандартыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд сургагч багшаар бэлтгэгдсэн мэргэжилтэн өнгөрсөн хугацаанд “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014-2023 стандартыг таниулах”, “Эмнэлгийн үйлчилгээний стандарт, резидент эмч нар юуг анхаарах вэ”, ”Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS7014:2023 стандарт/Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ажилтан бүрийн оролцоо”, “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS7014:2023 стандарт/Харилцан ойлголцол” сэдвээр цуврал сургалтыг зохион байгуулж, нийт 275 сувилагч, тусгай мэргэжилтэн, 270 суралцагч резидент эмч, сувилагч, 130 эмч мэргэжилтнийг хамруулж мэдээллээр хангалаа.     

   “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS7014:2023 стандарт”-ын  хэрэгжилтийг хангахтай холбоотой эмнэлгийн захирлын баталсан тушаал шийдвэрүүдийн хүрээнд 58 шалгуур үзүүлэлт бүхий хяналт, шинжилгээ, үнэлгээний хуудас боловсруулж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн байдалд тогтмол үнэлгээ хийн, тасралтгүй сайжруулан ажиллаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *