Синьхуа: Монголын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд 38 см хүртэл зузаан цасан бүрхүүл тогтжээ

0

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд 38 см хүртэл зузаан цасан бүрхүүл тогтож, зуд болох эрсдэл нэмэгдсэн талаар Монголын  ОБЕГ-ын мэдээлэлд үндэслэн Синьхуа агентлаг мэдээлжээ. Тус агентлаг  “Зуд гэдэг нь зузаан цасанд дарагдсаны улмаас мал идэх зүйлгүй болж олон тооны мал үхэж, эрс хүйтэрдэг өвлийг хэлнэ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын  11 аймгийн 41 сум зудтай байна. Өнгөрсөн долоо хоногийн эхнээс ОХУ-ын Сибирийн хүйтэн агаарын урсгалын Монгол орны өргөн уудам нутгийг хамарч, агаарын температур буурч, хүчтэй салхи, цасан шуурга шуурч байна. Мөн энэ долоо хоногт ихэнх нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурахаар байна” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *