Х.Нямбаатар: Хоёрдугаар сарын 1 хүртэл тэгш, сондгойгоор явуулах шийдвэр хэвээр үргэлжилнэ

0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: 

-Ирэх оны хоёрдугаар сарын 1 хүртэл автомашиныг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдэж байгаа. Гэхдээ явц дундаа нийтийн тээврээ зүгшрүүлээд, хөдөлгөөний эрчмээ харж байгаад уян хатан шийдвэр гаргаж болно шүү дээ. Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо ажиллаж байна. Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын төв хиймэл оюун ухаан ашиглаж, загварчлалууд хийгдэж байгаа.

Хичнээн мянган автобус шинээр орж ирсэн ч тэг зогсолтын үед автобус нэг талдаа гацчихаад байна. Хүмүүс автобус хүлээж хоёр цаг болж байна. Дээр нь нийтийн тээврийн тээвэр зохицуулалтын шугам оновчтой биш байна гэдгийг мэргэжлийн байгууллага судалгаа хийж, гаргаж өгсөн. Тухайлбал, нэг жишээ хэлье. Зунжин-Нисэх чиглэлийн автобус байна. Зунжингаас гараад хотын төвийн түгжрэлийг өнгөрөөд, 19-р хороолол, Яармагийн түгжрэлийг дайраад автобус эцсийн буудал дээр очиход ардаас нь явж байсан автобуснууд яг түгжрэлийн сийрэг үед нэг талдаа гарчихаад, нөгөө талдаа таг гацаад байгаа юм. Тиймээс нийтийн тээврийг богино эргэлтэд шилжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Ирэх долоо хоногоос иргэдэд нийтийн тээврийн шугамын өөрчлөлтийн талаар танилцуулна.

Энэ сарын 29-нд эхний 50 автобус орж ирнэ. Он гараад 550 автобус нийлүүлэгдэнэ. Өдөр өдрөөс нийтийн тээвэрт явуулах автобусны тоог нэмэгдүүлнэ. Тэгээд нийтийн тээврийнхээ чиглэлийн хөдөлгөөнийг цэгцлээд авъя. Тэгэхгүй бол автобус нэг газар очоод гацчихаад байна гэв. 

https://youtu.be/tVJbBXpNFI8?si=m7f86vtX0b5m4d5b

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *