Молдав, Балтын орнуудад ОХУ-аас заналхийлж буйг анхааруулав
Бельгийн Батлан хамгаалахын тэргүүн Мишель Хофман саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө ОХУ-аас Молдав, Балтын орнуудад заналхийлж буйг анхааруулав. Тэрбээр Европ бэлтгэлтэй, сонор сэрэмжтэй байж, өөрсдийгөө хамгаалах чадвартай гэдгээ харуулах хэрэгтэйг онцолжээ.
“ОХУ дайны эдийн засагт шилжсэнийг бид харж байна. Бид үүнийг нухацтай авч үзэх хэрэгтэй. Кремль болон ерөнхийлөгч Путины ашиглаж буй үг хэллэг үргэлж хоёрдмол утгатай байдаг. Тэгэхээр тэд ирээдүйд Молдав юм уу Балтын орнуудад хоёр дахь фронтоо нээж магадгүй юм” гэж Хофман хэллээ.
Тэрбээр Украин дахь дайныг дурдаад, Эстони, Латви, Литва, Молдав улсууд Оросын дараагийн бай болж магадгүй гэв. Эндээс Молдав улс нь Украинтай хиллэдэг учир нөхцөл байдал онцгой хурцадмал байгаа билээ. Харин Балтын гурван улс НАТО-ийн хамгаалалтад байдаг. Гэсэн хэдий ч бэлтгэлтэй байх нь чухал гэж ажиглагчид үзэж байна. Хэрвээ ОХУ-аас тус гурван улс руу дайрвал НАТО хамтын хариуцлагынхаа бодлогын дагуу ажиллахад хүрэх юм.
Эх сурвалж: EURO NEWS