Гэр нь шатсаны улмаас түлэгдсэн бага насны хоёр хүүхдийн биеийн байдал сайжирчээ
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн Эрхэт өртөөн дээр гурван айлын байшин, нэг дэлгүүрийн хамт шатсаны улмаас 1-4 насны хоёр хүүхэд түлэгдэж гэмтсэн харамсалтай хэрэг энэ сарын 18-ны өдөр гарсан.
Эдгээр хүүхдүүдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд өдгөө тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг болон Түлэгдэлтийн төвд хэвтүүлэн эмчилж байна.
Үйлчлүүлэгчдийн хувьд түлэгдэлтийн зэрэг хөнгөн, биеийн байдал сайжирч байгаа тул Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилж байгаа дөрвөн настай хүүхдийг энгийн тасагт шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.