ЕБС-ийн хичээл, сургалтыг цахимд шилжүүлсэн нь “хүүхдийн эрх зөрчиж байна” гэх агуулгаар ХЭҮК-оос БШУ-ны яаманд зөвлөмж хүргүүлжээ

0

Хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор өмчийн бүх хэлбэрийн хичээл сургуулийн сурагчдын хичээлийг зайн болон цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэрийг БШУ-ны яамнаас өнгөрсөн амралтын өдөр гаргасан. 

Тодруулбал, 

  • Улсын хэмжээнд бага ангийн хичээл сургалтыг 12 сарын 18-ны өдрөөс 12 Сарын 29-ны өдрийг хүртэл зайн цахимд хэлбэрт
  • Дунд болон ахлах ангийн сурагчдын хичээлийг 12 Сарын 25-ны өдрөөс 12 сарын 29-ны өдрийг хүртэл цахим хэлбэрт шилжүүлсэн. 

Тэгвэл уг шийдвэрт Хүний эрхийн үндэсний комиссоос дүгнэлт хийсний үндсэн дээр “Сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн нь хүүхдийн эрхийг зөрчиж байна” гэх агуулгаар БШУ-ны яаманд зөвлөмж хүргүүлжээ. Ковидын үеэр мөн сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлж байсан бөгөөд үүнээс үүдэлтэй хичээлийн хоцрогдол одоо ч арилаагүй гэх дүгнэлт байдаг байна. Учир нь бүх хүүхэд интернэт, ухаалаг төхөөрөмжтэй биш. Үүнээс үүдэн цахим хичээлд хамрагдах боломжгүй хүүхдүүд хичээлийн хоцрогдолд ордог аж. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *