Энэ 7 хоногт Монгол Улсад
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /
2023 оны 12 дугаар сарын 25-31-нд болох үйл явдлын тойм.
Улаанбаатарт:
12 дугаар сарын 25-нд: Төрийн ордонд “Хөгжлийн банк”-ны Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийнэ.
12 дугаар сарын 25-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
12 дугаар сарын 25-нд: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
12 дугаар сарын 25-нд: МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвд: МУИС-ийн захирал, ШУА-ийн ерөнхийлөгч агсан, Монгол Улсын гавьяат багш, академич, профессор Н.Содномын дурсгалын хөшөөг нээнэ.
12 дугаар сарын 26-нд: УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны худалдаан тус тус болно.
12 дугаар сарын 26-нд: “Таван замын байлдаан-110 жил” эрдэм шинжилгээний хурал МУИС-д болно.
12 дугаар сарын 27-нд: УИХ-ын Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороод хуралдана.
12 дугаар сарын 27-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
12 дугаар сарын 27-нд: Богд хааны ордон музейд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан “Монголын тусгаар тогтнол ба үндэсний эв нэгдэл” эрдэм шинжилгээний хурал болно.
12 дугаар сарын 28-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэнэ.
12 дугаар сарын 29-нд: Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн өдөр тохионо. Энэхүү өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Их эзэн Чингис хаан болон жанжин Д.Сүхбаатар нарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.
12 дугаар сарын 31-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийт ард түмэндээ хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлнэ.
Орон нутагт:
12 дугаар сарын 25-нд: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд “Илч түлш” аян эхэлнэ.
12 дугаар сарын 25,26-нд: “Ид шидийн уут” аян Дэлгэрцогт, Хулд, Сайнцагаан суманд эхэлнэ. Аяны хүрээнд Ид шидийн орноос хэрэгцээтэй хүүхдүүдэд дулаан гутал хувцас өгөх, бяцхан хүүхдүүдийг баярлуулах, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна
12 дугаар сарын 29-нд: Төв аймагт оны шилдгүүдийг шалгаруулах “Алтан шанага” шагнал гардуулах ёслол болно.
12 дугаар сарын 31-нд: Дорнод аймгийн оны шилдгүүдийг шалгаруулах “Алтан нар” наадам болно.
Хилийн чанадад:
12 дугаар сарын 26-нд: Япон Улсын Ёкохама хотын Азамино уран зургийн галерейд МУЭ-ийн шагналт зураач, Дүрслэх урлагийн академийн хүндэт профессор Г.Лхагвасүрэн болон Монголын дүрслэх урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй “Хөх бороо” нийгэмлэгийн зураач, уран бүтээлчдийн “Хөх Монгол” үзэсгэлэн нээлтээ хийнэ.